EN

АЖЛЫН НЭР: “ГЕОДЕЗИЙН СОЛБИЦОЛ, ТУСГАГ ХООРОНДЫН ХӨРВҮҮЛЭЛТ ХИЙХ, ГЕОИДЫН ӨНДРИЙН ЗАГВАРЫГ ЦАХИМААР ТҮГЭЭХ ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛЭХ”

     Ажлын нэр: “Геодезийн солбицол, тусгаг хоорондын хөрвүүлэлт хийх, геоидын өндрийн загварыг цахимаар түгээх тогтолцоо бүрдүүлэх”

    Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь “Геодезийн солбицол, тусгаг хоорондын хөрвүүлэлт хийх, геоидын өндрийн загварыг цахимаар түгээх тогтолцоо бүрдүүлэх” ажлыг гүйцэтгүүлэх гэж байгаа тул ижил төстэй ажил хийж байсан туршлагатай хувь хүн, зөвлөх багийг хамтран ажиллахыг урьж байна.

    Санал нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр баталсан 2019/АД-04 дугаар ажлын даалгаврын техникийн шаардлагыг хангасан байна.

Ажил гүйцэтгэх хүсэлтийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.

Сонирхсон хувь хүн, зөвлөх баг нь ажлын даалгавар болон холбогдох бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Улаанбаатар хот-15170, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3, Засгийн газрын XII байр, 125 тоот өрөө, Утас: 261217, 262461

Цахим шуудан: alimaa.j@gazar.gov.mn

Факс: 976-11-322683

Огноо: 2019 оны 02 дугаар сарын 28

Дээш буцах