EN

Тогтвортой хөгжлийн зорилт-2030

    2015 оны 9-р сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) гишүүн 193 орны төрийн тэргүүнүүд Ерөнхий Асамблейн 70-р чуулганы үеэр “Тогтвортой Хөгжлийн Зорилгууд” (Sustainable Development Goals) хөтөлбөрийг баталсан бөгөөд 2030 он гэхэд 17 зорилго, 169 зорилтын хүрээнд дэлхийн улс орнууд өөрт тулгарсан саад бэрхшээлийг даван туулж, ирээдүйд гарч болох эрсдлээс сэргийлэх, цаашид хөгжих бололцоог төгөлдөржүүлэхийн тулд хэнийг ч ардаа үл үлдээж, хамтдаа хүчин зүтгэх болсон билээ. Тус урт хугацааны бодлогын баримт бичиг нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн үндсэн гурван хүчин зүйлд тулгуурлах ба эдгээр нь өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй байдаг.

    2016 оны 2-р сард Монгол Улсын Их Хурлын 19-р тогтоолоор тус хөтөлбөртэй уялдуулан “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал”-ыг батлав. Уг үзэл баримтлалын үр дүнд манай улс нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд багтаж, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай болно. Тус үзэл баримтлалын үр дүнг дараах үзүүлэлтүүдээр илэрхийлнэ.

Хүснэгт 1. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын үр дүнгийн үзүүлэлт

Үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь түвшин

(2014 он)

Зорилтот түвшин

(2030 он)

1

Эдийн засгийн жилийн дундаж өсөлт

хувь

7.8

6.61

2

Нэг хүнд ногдох үндэсний нийт орлого

ам.доллар

4166

17500

3

Хүний хөгжлийн үзүүлэлт

эзлэх байр

90

70

4

Дундаж наслалт

жил

69.57

78

5

Ядуурлын түвшин

хувь

21.6

0

6

Өрсөлдөх чадварын үзүүлэлт

эзлэх байр

104

70

7

Бизнес эрхлэлтийн үзүүлэлт

эзлэх байр

56

40

8

Байгаль орчны багц үзүүлэлт

эзлэх байр

111

90

9

Эдийн засгийн идэвхтэй хүн амын нийгмийн даатгалд хамрагдсан байдал

хувь

84.4

99

10

Орлогын тэгш бус байдлын үзүүлэлт

оноо

36.5

30.0

11

1000 амьд төрөлтөд нялхсын эндэгдлийн түвшин

промиль

15.1

8

12

100000 амьд төрөлтөд эхийн эндэгдлийн түвшин

промиль

30.6

15

13

Ерөнхий боловсролын сургуулийн анги дүүргэлт (улсын дундаж)

хүүхдийн тоо

27.3

20

14

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын хорио, цээрийн шаардлагад нийцсэн газар нутгийн эзлэх хэмжээ

хувь

0

60

15

Цөлжилтөд өртсөн газар нутгийн эзлэх хэмжээ

хувь

78.2

68

16

Тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээ

хувь

17.4

30

17

Монгол Улсад аялах гадаад жуулчдын тоо

сая хүн

0.392

2.0

18

Цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдсан өрх

хувь

89

100

19

Нийт экспортод боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хэмжээ

хувь

17

50

20

Гол нэр төрлийн шатахууны хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс хангах хувь

хувь

0

100

Эх сурвалж: Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал

    Хүлээгдэж буй үр дүнд хүрч, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд хүн бүрийн хамтын ажиллагаа чухал бөгөөд гагцхүү хэрхэн хувь нэмэр оруулахыг таны төсөөлөл хязгаарлана. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://sdg.1212.mn/

   Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг хэрэгжүүлэх, “Тогтвортой хөгжлийн 17 зорилтууд”-ыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг нийтэд таниулах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын алсын хараа, эрхэм зорилгыг тогтоох, тэргүүлэх чиглэлийг эрэмбэлэх, орон зайн мэдээллийн үндэсний хөгжлийн стратегийн чиг хандлагыг олон улсын чиг хандлагатай уялдуулах зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилтуудыгхангахад Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвтолон улсын зөвлөгөөнийг 2018 оны 09 дүгээр сарын 20-21-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хороотой хамтран “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх”-1819D төслийг 2018 оны 12-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд манай орны хувьд хэрэгцээ шаардлагын судалгаа, дүн шинжилгээ хийх шат амжилттай явагдаж дуусаад байна.

Дээш буцах