Газар өмчлөлийн үйл явц
“Монгол улсын иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын 121 дүгээр тогтоолын хэрэгжилт:
Монгол улсын Засгийн газрын 2022 оны 121 дүгээр тогтоолоор улсын хэмжээнд нийт 32392 иргэнд 3967.8 га газрыг өмчлүүлэхээр баталснаас 18448 иргэнд 2102.52 га газрыг өмчлүүлсэн байна. Үүнээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй нийт 4431 иргэнд эзэмшиж байгаа 319.52 га, 14009 иргэнд шинээр 1781.02 га, 8 иргэнд аж ахуйн зориулалтаар үнээр нь 1.98 га газрыг тус тус өмчлүүлсэн байна. Нийслэлийн хэмжээнд нийт 3244 иргэнд эзэмшиж байгаа 179 га газрыг өмчлүүлсэн байна. Улсын хэмжээнд Засгийн газрын 121 дүгээр тогтоолын хэрэгжилт 52.9 хувьтай байна.
Зураг1. 2022 онд иргэнд өмчлүүлэхээр төлөвлөсөн болон өмчлүүлсэн газрын хэрэгжилт, байршлаар
Зураг.2 2022 онд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар болон аж ахуйн зориулалтаар өмчлүүлсэн газрын хэмжээ /га-аар/