Төрийн захиргаа, удирдлагын газар
Төрийн захиргаа, удирдлагын асуудал хариуцсан бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд салбарын хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, эрхлэх, албан хаагчдыг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, албажуулах, салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг эрхлэн, Монгол Улсын хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, тогтоол шийдвэрт тусгагдсан газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн чиг үүрэгт хамааралтай зорилт, арга хэмжээ, зүйл, заалтын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, тусгай зөвшөөрөл, мэргэжлийн байгууллагын эрх олгох үйл ажиллагааг зохион байгуулах, байгууллагын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн, агентлагийн даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар шийдвэрлэх шаардлагатай асуудлыг танилцуулж, шийдвэр гаргуулах, байгууллагын бүх шатны хурал, зөвлөгөөний зохион байгуулалт, архивжуулалтыг зохион байгуулах, хуний нөөцийн мэдээллийн санг эрхлэн, төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжилтийг хангах, архив, албан хэрэг хөтлөлтийн уйл ажиллагааг зохион байгуулах, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааг эрхлэх, агентлагийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагатай харилцах, салбарын хэмжээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, салбарын дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, салбарын хэмжээнд зохион байгуулагдсан арга хэмжээний талаарх мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, цахимд суурилсан мэдээлэл, лавлагааны "Харилцагчийн төв"-ийн уйл ажиллагааг зохион байгуулах, Цахим засаг үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, чирэгдэлгүй болгох чиглэлийн хүрээнд газрын харилцаатай холбоотой асуудлуудыг цахим хуудсаар дамжуулан үйлчилгээ үзүүлэх, салбарын болон байгууллагын албан ёсны цахим хуудасны хэвийн уйл ажиллагааг хангаж, албан хаагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг ажиллуулах заавар, зөвлөгөө, сургалтыг зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах, "Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв"-ийн болон харилцах төвд ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлт, үр дүнг хууль тогтоомжийн дагуу Нэгтгэн дүгнэх, тайлагнах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах. хэрэгжилтийг хангах.
Хүснэгт 1. Төрийн захиргаа, удирдлагын газрын албан хаагчдын нэрс
№ |
Албан тушаал |
Албан хаагчдын нэрс |
Өрөөний дугаар |
Утасны дугаар |
1 |
Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга |
Б.Энхболд |
208 |
|
2 |
Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн |
С.Ганцэцэг |
215б |
(51)262582 |
3 |
Гүйцэтгэлийн төлөвлөгөө, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн |
Э.Юмжирмаа |
215б |
(51)262582 |
4 |
Тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн |
М.Сумъяабазар |
215б |
(51)262582 |
5 |
Салбарын сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн |
Б.Хонгорзул |
215б |
(51)262582 |
6 |
Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн |
Э.Дулмаа |
215б |
(51)262582 |
7 |
Албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн |
С.Чимэдсүрэн |
209 |
(51)260203 |
8 |
Байгууллагын архивын эрхлэгч, зааварлагч-арга зүйч |
Б.Энхтуул |
209 |
(51)264212 |
9 |
Нарийн бичгийн дарга |
213 |
(51)262683 |
|
10 |
Мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн |
А.Отгонжаргал |
209б |
|
11 |
Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн |
Б.Золбоо |
209б |