Орон зайн өгөгдөл, дэд бүтцийн газар
Орон зайн өргөдөл, дэд бүтцийн асуудал хариуцсан бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд орон зайн өгөгдөл, дэд бүтэц, геодезийн чиглэлээр байгууллагын стратеги төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэл, төсөл, төсвийн төслийг харилцан уялдаатайгаар боловсруулах, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт хугацааны баримт бичгүүдэд тусгах зорилт арга хэмжээг тодорхойлох, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, орон зайн өгөгдөл, дэд бүтэц, геодезийн чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газрын бодлого, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн ажлуудын техник, эдийн засгийн үндэслэл, төсөл, судалгааг нэгтгэх, стратегийн бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулах, батлуулах, тайлагнах үйл ажиллагааг эрхлэх, орон зайн өгөгдөл, дэд бүтэц, геодезийн чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, хяналт тавих, хэрэглээг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг хангах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, мэргэжлийн орон тооны бус зөвлөлийн ажлыг удирдан зохион байгуулах, зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, байрлалд суурилсан орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах ажлыг зохион байгуулах, салбарын үйл ажиллагаанд орон зайн өгөгдөл, мэдээллийн шинэ техник технологи, шийдлийг нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, мэдээллийн сангуудын нэгдмэл байдал, уялдаа холбоог хангах, өгөгдлийн сангийн нэгдсэн загвар, бүтэц, өгөгдлийн санг удирдах системийн шийдлийг тодорхойлох, удирдлага зохион байгуулалтаар хангах, орон зайн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, хадгалах, хамгаалах, түгээх, ашиглах уйл ажиллагаатай холбогдсон бодлого, хууль, эрх зүйн орчин, стандартын тогтолцоог бүрдүүлэх, орон зайн өгөгдөл, мэдээлэл бүрдүүлэгч бусад байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангах, холбогдох хууль тогтоомжийн дагуу мэдээлэл солилцох хамтын ажиллагааг хөгжүүлэх, орон зайн өгөгдөл, дэд бүтэц, геодезийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил эрхлэх.
Хүснэгт 1. Орон зайн өгөгдөл, дэд бүтцийн газрын албан хаагчдын нэрс
№ |
Албан тушаал |
Албан хаагчдын нэрс |
Өрөөний дугаар |
Утасны дугаар |
1 |
Орон зайн өгөгдөл, дэд бүтцийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч |
Ж.Гал |
119 |
- |
2 |
Геодези, зураг зүйн бодлого төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн |
Б.Амарзаяа |
206 |
(51)264596 |
3 |
Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн менежмент, хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн |
Г.Хулан |
||
4 |
Орон зайн өгөгдлийн сангийн боловсруулалт, загварчлал хариуцсан ахлах мэргэжилтэн |
Г.Энхзаяа |
206 |
(51)264596 |
5 |
Орон зайн өгөгдлийн сангийн технологийн шийдэл хариуцсан ахлах мэргэжилтэн |
Б.Мөнхсайхан |
206 |
(51)264596 |
6 |
Орон зайн өгөгдлийн сангийн стандарт, боловсруулалт хариуцсан мэргэжилтэн |
Ч.Чимэгбаяр |
206 |
(51)264596 |