Геодези, зураг зүйн хэлтэс
Геодези, зураг зүйн асуудал хариуцсан нэгжийн чиг үүрэг:
Энэ нэгж нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрийг зурагжуулах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, хууль тогтоомжийн хүрээнд норм, стандарт, заавар, дүрэм, журмыг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, геодези, зураг зүйн үйл ажиллагааны үндэс болох үндэсний референц эллипсоид, солбицол, өндөр, хүндийн хүчний утга, масштаб, тусгагийн тогтолцоог боловсруулж хэрэгжүүлэх, батлагдсан солбицол, өндөр, хүндийн хүчний тогтолцоо, тусгагт нутаг дэвсгэрийн хэлбэр, хэмжээ, газрын гадаргын хэвтээ, босоо шилжилт хөдөлгөөнийг тодорхойлох, олон нийтэд мэдээлэх улсын солбицлын тогтолцоо болон орон нутгийн солбицлын тогтолцоо хоорондын хөрвүүлгийн параметр, тоон зургийн тусгагийн гажилтын коэффициентыг тодорхойлж, батлуулах, Монгол Улсын байрлалын сүлжээ байгуулах, өтгөрүүлэх, сүлжээний нарийвчлалыг сайжруулах ажлыг зохион байгуулах, Монгол Улсын өндрийн сүлжээг байгуулах, өтгөрүүлэх, сүлжээний нарийвчлалыг сайжруулах ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжилтийг хангах, улсын хэмжээнд GNSS-ийн байнгын ажиллагаатай станц байгуулах, хэвийн ажиллагааг хангах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжилтийг хангах, Монгол Улсын гравиметрийн сүлжээг байгуулах, өтгөрүүлэх, геоидын өндрийн загвар гаргах, нарийвчлалыг сайжруулах ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжилтийг хангах, зайнаас тандан судлах аргаар газрын зураг зохиох ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжилтийг хангах, Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүх төрлийн масштабын газрын зураг, агаар сансрын зургаар зурагжуулах, түүний өөрчлөлтийг тогтмол хийх тогтолцоог бүрдүүлэх, улсын хэмжээнд хийгдэх инженер геодезийн хэмжилт, зураглалын ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжилтийг хангах, судалгаа, сургалт, нийтийн хэрэгцээний сэдэвчилсэн газрын зураг, атласыг шаардлагатай масштабт зохиох, шинэчлэх, хэвлүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжилтийг хангах, Монгол орны газар зүйн нэрийг тодотгох, шинээр тогтоох, солбицолжуулах, газар зүйн нэрийн зураг үйлдэх, мэдээллийн сан үүсгэх ажлыг зохион байгуулах, нэгдсэн болон мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх, геодезийн хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагааг эрхлэх, геодезийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, улсын хилийн шугамын байршлыг геодезийн аргаар тодорхойлох, шалгах, улсын захиалга, даалгавраар болон салбарын хүрээнд хийх геодези, зураг зүйн ажлыг нэгтгэх, зохион байгуулах, салбарын геодези, зураг зүйн албан хаагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар
хангах.
Хүснэгт 1. Геодези, зураг зүйн хэлтсийн албан хаагчдын нэрс
№ |
Албан тушаал |
Албан хаагчдын нэрс |
Утасны дугаар |
Өрөөний дугаар |
1 |
Хэлтсийн дарга |
Д.Мөнхцэцэг |
(51)262381 |
210 |
2 |
Дунд масштабын зураглал, зайнаас тандан судлалын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн | Т.Бадамцэрэн |
(51)262461 |
125 |
3 |
Өндрийн болон гравиметрийн сүлжээ, геодезийн дэд сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтэн |
Д.Ундармаа |
||
4 |
Байнгын ажиллагаатай суурин станц, байрлалын улсын сүлжээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн |
Л.Золзаяа |
||
5 |
Байрлалын сүлжээ, инженер геодезийн хариуцсан мэргэжилтэн |
В.Отгонбаяр |
||
6 |
Зураг зүй, газар зүйн нэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн |
Ц.Орлого |
||
7 |
Газар зүйн нэрийн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн |
Б.Энхчимэг |
||
8 |
Геодезийн хэмжил зүйн лабораторийн багаж баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн |
Д.Алтантуул |
70112099 | БХТ |
9 |
Геодезийн өндөр хэмжлийн багаж баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч | Б.Төрбат | БХТ |