Геодезичид
Геодези, зураг зүйн тухай хуулинд “геодези” гэж дэлхийн хэлбэр, хэмжээ, түүний гадаргын шилжих хөдөлгөөнийг тодорхойлох, газрын гадаргын хэсгийг зураг болгон буулган дүрслэх зорилгоор од, нар, хиймэл дагуул болон газрын зургийн багаж хэрэгслийн тусламжтайгаар тухайн цэгийн байрлал, өндөр, хүндийн хүчний хурдатгалыг хэмжин тодорхойлж математик боловсруулалт хийх цогцолбор үйл ажиллагааг гэж ойлгохоор заасан байдаг.
Геодези бол бүх төрлийн нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хүрч геодезийн хэмжилт, агаарын зураг авалт, боловсруулалтын ажил хийж төрөл бүрийн масштабын газрын зураг зохиодог юм.
Геодези, астрономи геодези, агаарын фото геодези мэргэжлээр ЗХУ-ын Москва хотын болон Новосибирск хотын Геодези, зураг зүйн их сургуульд бэлтгэж байсан бөгөөд хамгийн анх Г.Цамба 1962 онд Москва хотын Геодези, зураг зүйн их сургуулийг Геодезийн инженер мэргэжлээр төгссөн бол хамгийн отгон агаарын фото геодезийн инженер Ц.Дашзэвгэ, Б.Чинбат нар 1994 онд төгсөж байжээ. Москва хотын Геодези, зураг зүйн их сургуулийг 68 хүн 1962-1994 оны хооронд Геодези, астрономи геодези, агаарын фото геодези мэргэжлээр төгссөн байна.
Улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлагын дагуу геодезийн үндэсний мэргэжилтэн бэлтгэх зорилгоор МУИС-ийн ректорын 1980 оны 1-р сарын 1-ний өдрийн 5 тоот тушаалаар 1980 оны 1-р сарын 1-ний өдрөөс тэнхим анх байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр А.Дамдинсүрэн томилогдон ажилласан. 1980 оны 9 дүгээр сарын 1-нээс геодезийн инженерийн мэргэжлээр 25 оюутан элсүүлж үндэсний мэргэжилтэн бэлтгэх сургалт явуулж эхэлсэн байдаг. Энэ хугацаанд геодезийн инженер, астрономи-геодезийн инженер, геодезийн мэдээлэл зүйн мэргэжлээр 600 гаруй хүн төгсжээ.
Геодезийн мэргэжлээр бакалаврын сургалтыг ШУТИС явуулахаас гадна 2013 оноос Үндэсний техникийн их сургууль, 2014 оноос Дархан-Уул аймаг дахь Агроэкологи-Бизнесийн сургууль, Газарчин дээд сургуулиуд явуулж байгаа бөгөөд дээрх сургуулиуд геодезийн бакалавр, магистр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж байна.
Улс орны хэрэгцээ шаардлагаар геодезийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхээс гадна Барилгын техникумд 1969-1973 он, 1977-1987 онуудад нийт 16 удаагийн төгсөлтөөр 356 Геодезийн техникчийг, 1984-1991 оны хугацаанд Дархан-Уул аймаг дахь Агроэкологи-Бизнесийн сургууль 250 орчим геодезийн техникчийг тус тус төгсгөсөн байна. Мөн Барилгын техникийн коллеж 2013 оноос геодезийн техникчийн ангид элсэлт авч эхэлжээ. Барилгын техникумын хамгийн анхны Геодезийн техникч мэргэжлээр төгсөгч нь 1969 онд төгссөн Д. Отгон юм.
Хүснэгт 1. ОХУ-ын Москва хотын геодези, зураг зүйн их сургуулийг /миигаик/ “геодези”, “астроно-геодези”, “агаарын фото геодези” мэргэжлээр төгсөгчид
Д/д |
Төгсөгчдийн нэрс |
Төгссөн он |
Мэргэжил |
1. |
Д.Алимаа |
1979 |
Астроно-геодезийн инженер |
2. |
С.Оюун |
1983 |
Астроно-геодезийн инженер |
3. |
Б.Энхтүвшин |
1988 |
Астроно-геодезийн инженер |
4. |
А.Алимаа |
1985 |
Астроном геодезийн инженер |
5. |
Б.Цолмонтуяа |
1988 |
Астроном-геодезийн инженер |
6. |
Г.Галсан |
1965 |
Аэрофотогеодезийн инженер |
7. |
Д.Алтанцэцэг |
1979 |
Аэрофотогеодезийн инженер |
8. |
Д.Самбалайбат |
1980 |
Аэрофотогеодезийн инженер |
9. |
Д.Баяраа |
1980 |
Аэрофотогеодезийн инженер |
10. |
А.Хүрэлбаатар |
1981 |
Аэрофотогеодезийн инженер |
11. |
Л.Баасанжав |
1981 |
Аэрофотогеодезийн инженер |
12. |
Д.Оюунчимэг |
1982 |
Аэрофотогеодезийн инженер |
13. |
Д.Гүнчинсүрэн |
1983 |
Аэрофотогеодезийн инженер |
14. |
Ё.Энхсүрэн |
1985 |
Аэрофотогеодезийн инженер |
15. |
М.Наранцэцэг |
1988 |
Аэрофотогеодезийн инженер |
16. |
С.Алтанхуяг |
1988 |
Аэрофотогеодезийн инженер |
17. |
О.Жаргал |
1990 |
Аэрофотогеодезийн инженер |
18. |
М.Баттөмөр |
1990 |
Аэрофотогеодезийн инженер |
19. |
Банзрагч |
1990 |
Аэрофотогеодезийн инженер |
20. |
Д.Пүрэвдорж |
1992 |
Аэрофотогеодезийн инженер |
21. |
Ц.Дашзэвэг |
1994 |
Аэрофотогеодезийн инженер |
22. |
Б.Чинбат |
1994 |
Аэрофотогеодезийн инженер |
23. |
Г.Цамба |
1962 |
Геодезийн инженер |
24. |
Д.Ичинхорлоо |
1965 |
Геодезийн инженер |
25. |
Ж.Санжаажамц |
1966 |
Геодезийн инженер |
26. |
Д.Дашцэрэн |
1966 |
Геодезийн инженер |
27. |
Д.Балдандорж |
1966 |
Геодезийн инженер |
28. |
Н.Батаа |
1966 |
Геодезийн инженер |
29. |
Л.Явархүү |
1966 |
Геодезийн инженер |
30. |
Ш.Дуламсүрэн |
1966 |
Геодезийн инженер |
31. |
Ч.Бүрэн |
1966 |
Геодезийн инженер |
32. |
Ю.Сүрэндорж |
1966 |
Геодезийн инженер |
33. |
З.Батаа |
1967 |
Геодезийн инженер |
34. |
О.Баасансүрэн |
1967 |
Геодезийн инженер |
35. |
А.Жамсранжав |
1967 |
Геодезийн инженер |
36. |
Д.Жамъян |
1967 |
Геодезийн инженер |
37. |
Г.Цэнд |
1967 |
Геодезийн инженер |
38. |
М.Энхбаяр |
1968 |
Геодезийн инженер |
39. |
Х.Жаргал |
1968 |
Геодезийн инженер |
40. |
П.Галсан |
1968 |
Геодезийн инженер |
41. |
Д.Цэдэндорж |
1969 |
Геодезийн инженер |
42. |
Ц.Нямбуубаатар |
1969 |
Геодезийн инженер |
43. |
Ш.Дандар |
1969 |
Геодезийн инженер |
44. |
Я.Сэрэвжаа |
1969 |
Геодезийн инженер |
45. |
А.Доржготов |
1969 |
Геодезийн инженер |
46. |
Ш.Дашдэндэв |
1969 |
Геодезийн инженер |
47. |
С.Батхүү |
1969 |
Геодезийн инженер |
48. |
Б.Цэвэгмэд |
1969 |
Геодезийн инженер |
49. |
С.Жагаслык |
1969 |
Геодезийн инженер |
50. |
А.Дамдинсүрэн |
1969 |
Геодезийн инженер |
51. |
Д.Энхбаатар |
1969 |
Геодезийн инженер |
52. |
ТатьянаС.Н |
1969 |
Геодезийн инженер |
53. |
Ү.Наянбаатар |
1970 |
Геодезийн инженер |
54. |
П.Баатар |
1970 |
Геодезийн инженер |
55. |
Б.Дэмбэрэл |
1971 |
Геодезийн инженер |
56. |
М.Саандарь |
1972 |
Геодезийн инженер |
57. |
Л.Төмөрбаатар |
1976 |
Геодезийн инженер |
58. |
П.Бавуудорж |
1976 |
Геодезийн инженер |
59. |
Л.Төгсжаргал |
1979 |
Геодезийн инженер |
60. |
Байгалмаа |
1985 |
Геодезийн инженер |
61. |
Я.Нямаа |
1986 |
Геодезийн инженер |
62. |
Ц.Мөнхжаргал |
1987 |
Геодезийн инженер |
63. |
Болортуяа |
1988 |
Геодезийн инженер |
64. |
С.Төмөрдулам |
1988 |
Геодезийн инженер |
65. |
Ш.Уянга |
1989 |
Геодезийн инженер |
66. |
А.Оюун |
1990 |
Геодезийн инженер |
67. |
Ханат |
1990 |
Геодезийн инженер |
68. |
Д.Энхбаатар |
1990 |
Геодезийн инженер |