EN

Жижиг масштабын байр зүйн зураг

1:200 000-аас бага масштабтай /1:500 000, 1:1 000 000, 1:1 500 000 гэх мэт/ зургийг жижиг масштабын зураг гэдэг бөгөөд эдгээр масштабын зураг нь Монгол орны нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан байдаг.

1:200 000, 1:500 000, 1:1 000 000-ны масштабын байр зүйн зургуудыг улсын болон аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн үндсэн чиглэл боловсруулах, эрэл хайгуулын урьдчилсан судалгаа явуулах, нислэг хийх ажилд хэрэглэдэг.

1:1 000 000-ны масштабын нэрэлбэр Монгол орны хэмжээнд 17 ширхэг байдаг боловч 1993 онд шинэчлэн хэвлэхдээ нийт нутаг дэвсгэрийг 8 хуудаст багтаан хэвлэлийн эхийг бэлтгэж гаргасан байдаг.

Зураг 1. 1:1 000 000-ны масштабтай зургийн нэрэлбэрийг харуулсан зураг

Эдгээр масштабын зургийг ихэвчлэн сэдэвчилсэн зургийн суурь болгож ашигладаг болохийг авто замын сүлжээний зураг, эрчим хүчний зураг, ашигт малтмалын зураг зэргээс харж болно.

Мөн аливаа атлас, тухайн салбарын мэдээ мэдээллийг байршил, тархацаар нь харуулахдаа 1:5 000 000 болон түүнээс жижиг масштабын зураг дээр дүрслэн үзүүлдэг.

Газар зүйн атласт орсон зургууд:

·         Дэлхийн улс төрийн зураг,

·         Засаг захиргааны зураг,

·         Физик газар зүйн зураг,

·         Хөрсний зураг

·         Ургамалын зураг

·         Уур амьсгалын зураг

·         Ан амьтны зураг гэх мэт байдаг.

Зураг 2. Физик газар зүйн зураг

 

Зураг 3. Эдийн засгийн ерөнхий зураг

Дээш буцах