EN

Хамтын ажиллагаа

    НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хорооны VIII хурлаар Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээ (Integrated Geospatial Information Framework)-г баталсан. Энэхүү баримт бичгийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор Зөвлөхүүдийн хорооноос “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх” (Strengthening geospatial information management in developing countries towards implementing the 2030 Agenda) төслийг Африк, Ази, номхон далайн бүс нутгийн хөгжиж буй зургаан улсыг сонгон 2021 он хүртэл гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон бөгөөд зургаан улсын нэгээр Монгол Улсыг сонгогдсон нь манай улсын үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, орон зайн мэдээллийн хэрэглээг өргөжүүлэх үйл ажиллагааг хөшүүрэгдэх үр өгөөжтэй үйл явдал болов.

    Уг төслийг хэрэгжүүлэхээр сонгон авсан улсын үндэснийх нь онцлог байдалд тохируулан орон зайн мэдээлэл, статистикийн мэдээллийг нэгтгэх, мэдээллийг солилцох, хуваалцах, түгээх боломжийг хэрхэн бүрдүүлэх, үйл ажиллагааны механизмыг хэрхэн сайжруулах, үндэсний орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг хэрхэн бэхжүүлэх, орон зайн мэдээллийн шинэлэг, бэлэн, хүртээмжтэй байдлыг хэрхэн нэмэгдүүлэх талаар мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, чадавхжуулах нь уг төслийн зорилго оршино.

    Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хороотой хамтран “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх”-1819D төслийг 2018 оны 12-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд манай орны хувьд хэрэгцээ шаардлагын судалгаа, дүн шинжилгээ хийх шат амжилттай явагдаж дуусаад байна. 

Хүснэгт 1. Төслийн үе шат

Төслийн үе шат

 Зорилго, үр дүн

Эхлэх хугацаа

Дуусах хугацаа

Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө

•Улс бүр төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний шаардлагыг ойлгож, төслийн ахлагч,төслийн багийг  томилох, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөг дуусгах.
•Улс бүрийн хөгжлийн хөтөлбөрийн талаархи ойлголт, орон зайн мэдээллийн менежментийг бэхжүүлэхэд мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, төлөвлөхөд үүрэг өгөх. 

2018 оны 12-р сар

2019 оны 2-р сар

Хэрэгцээ, шаардлагын судалгаа, дүн шинжилгээ

Улс орон бүр өөрсдийн одоогийн нөхцөл байдлыг судлан, одоогийн болон ирээдүйн зорилгоо хэрэгжүүлэх хэрэгцээг тодорхойлж, зөвлөхүүдээр хянуулах.

•Өнөөгийн нөхцөлд тулгамдаж буй  саад бэрхшээл, асуудлуудын талаархи ойлголт, ирээдүйд  орон зайн мэдээллийн  менежментэд юуг хамааруулах талаархи нийтлэг ойлголт.

2018 оны 3-р сар

2019 оны 7-р сар

Хэрэгжүүлэх хөтөлбөр

•Хөтөлбөрийг зөвлөхүүдийн удирдамж дор боловсруулах.

•Хөтөлбөр нь тухайн улсын орон зайн мэдээллийн менежментийг бэхжүүлэхийн тулд юуг хэзээ, хэрхэн хийхийг тодорхойлно. 

2019 оны 8-р сар

2020 оны 4-р сар

Хэрэгжүүлэх зааварчилгаа

 •IGIF-ийн 2-р хэсэг: Хэрэгжүүлэх хөтөлбөрийн материал, загвар маягтуудыг ашиглан гаргасан үйл ажиллагааны төлөвлөгөөг санаачлан, хэрэгжүүлэх, энэхүү гарын авлагад дурдагдсан тохиолдлуудыг ашиглах.

•Орон зайн нэгдсэн менежментийг сайжруулах

2020 оны 4-р сар

2021 оны 11-р сар

Хэрэгжилтийг хангах

“Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах арга хэмжээний төлөвлөгөө” болон “Орон зайн суурь 18 өгөгдлийн хүрээ”-г боловсруулж, батлуулах

2021 оны 12-р сар

2023 оны 6-р сар


Дээш буцах