EN

Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажил

Бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын өөрчлөлтийг тогтсон хугацаанд тогтмол хянах, өөрчлөлтийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ашиглалтыг тохируулах, үнэлэлт, дүгнэлт өгөх, холбогдох мэдээллийн санг үүсгэн хэрэглэгчдийг мэдээллээр хангах, бэлчээрийн газрын хөрсийг нөхөн сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах суурь мэдээлэл болгох зорилгоор бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлыг улсын хэмжээнд 7 дахь жилдээ зохион байгуулан ажиллаж байна.

Хэрэглээний давуу тал: Бэлчээрийн газарт фото мониторинг хийх аргын давуу тал нь богино хугацаанд нэг дор олон мэдээллийг цуглуулах, хэрэглэхэд энгийн, зардал багатай, сэргэн ургалт, доройтлын урт, богино хугацааны өөрчлөлтийг харуулдагт оршино.

Үр дүн: 2022 оны байдлаар бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлыг нийслэлийн 6 дүүрэг, 21 аймгийн 322 сумын хэмжээнд 109.4 сая га бэлчээрийн газрын 5166 мониторингийн цэгт зохион байгуулан ажилласан байна.

Хүснэгт 1. Бэлчээрийн мониторингийг төлөөлж буй талбайн хэмжээ

 

Бэлчээрийн газрын төлөв байдлын өөрчлөлт:

2017 оны бэлчээрийн газрын төлөв байдал, мониторингийн үр дүнг 2022 он хүртэлх үр дүнтэй харьцуулахад бэлчээрийн төлөв байдлын доройтлын хэмжээ жил бүр нэмэгдсэн байна.