EN

Кадастрын мэдээллийн сан хөмрөг

Нэгж талбарын хувийн хэргийн баримт

“Кадастрын зураглал ба газрын бүртгэл” төсөл 2002 оноос хэрэгжиж эхэлснээр анх удаа системчилсэн кадастрын хэмжилт, зураглалын ажлыг геодезийн хэмжилтийн аргаар гүйцэтгэж, газрын бүртгэлийн мэдээллийн сан байгуулж холбогдох мэдээ, мэдээллийг мэдээллийн санд оруулснаар Монгол улсад нэгж талбар дээр суурилсан Үндэсний газрын мэдээллийн систем байгуулагдсан.

Төслийн хүрээнд кадастрын хэмжилт, зураглалын ажлыг 2002-2009 онд 3 үе шаттайгаар Улаанбаатар хот, 21 аймаг, 340 сум, 55 суурин газар хамарсан нийт 1 549 158 га талбайд 364 117 нэгж талбарт хийж гүйцэтгэсэн байна. Кадастрын зураглал ба газрын бүртгэлийн ажлыг хийж гүйцэтгэснээр нийт газар тариалангийн талбайг зураглаж, Улаанбаатар хотын газар нутгийн 98%-ийг бүртгэсэн. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн энэ ажлын үр дүнд 21 аймаг 340 сум, 55 суурин газарт бий болсон 577 467 нэгж талбарын хувийн хэрэг үүсгэн тухайн аймаг, сумын газрын албанд хадгалагдаж байна.

              

Зураг 1. Нэгж талбарын хувийн хэрэг хадгалагдаж байсан байдал

Газар эзэмших, ашиглах, өмчлөх үйл ажиллагаа тасралтгүй явж байгаатай холбоотойгоор эдгээр цаасан суурьтай баримт нэмэгдэн, хадгалах байр талбай, хадгалж хамгаалах орчин хангалтгүйгээс хувь хүн, иргэн аж ахуйн мэдээлэл бүхий баримтууд үрэгдэх, мэдээлэл алдагдах, устаж үгүй болох асуудал тулгарсан тул холбогдох хуулиудад заасны дагуу эдгээр баримтуудыг төрийн архивт төвлөрүүлэн хадгалах шаардлагатай болсон.

            ГЗБГЗЗГ-ын даргын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/134 дүгээр тушаалаар баталсан “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэн засварлаж, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбох, үйлчилгээнд нэвтрүүлэх ажлын заавар”-т нэгж талбарын хувийн хэргийн цаасан сууртай баримтыг ГЗБГЗЗГ-ын Архив, мэдээллийн төвд актаар хүлээлгэн өгөхөөр заасан.

     

Зураг 2. Хүлээлгэн өгч байгаа баримт 

Уг заалтын дагуу 2019-2022 онд Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Багануур, Багахангай, Хан-Уул, Налайх, Баянзүрх дүүргийн өмчлөх эрх үүссэн 2003-2015 оны 19423 нэгж талбарын хувийн хэргийн 3082 хадгаламжийн нэгжийн 933576 хуудас баримтыг хүлээн авч Кадастрын мэдээллийн сан хөмрөгт архивлаад байна.

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 2003-2015 ОНД ГАЗАР ӨМЧЛӨХ

                           ЭРХ ҮҮССЭН НЭГЖ ТАЛБАРЫН ХУВИЙН ХЭРГИЙН БАРИМТ                           

д/д

Дүүргийн нэр

Нэгж талбарын хувийн хэргийн тоо

Хадгаламжийн нэгжийн тоо

Хуудасны тоо

1

Баянгол дүүрэг

6317

255

59659

2

Чингэлтэй дүүрэг

17671

511

153164

3

Сүхбаатар дүүрэг

9104

282

82719

4

Багануур дүүрэг

23066

550

182860

5

Хан-Уул дүүрэг

15158

431

125483

6

Багахангай дүүрэг

7269

145

54184

7

Налайх дүүрэг

5295

211

45544

8

Баянзүрх дүүрэг

35543

697

229963

 

Нийт

119423

3082

933576