ТӨРИЙН АРХИВЫН ЦАХИМ СИСТЕМ
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын төрийн архив салбарын хэмжээнд үүссэн баримтаар олон нийтэд түргэн, шуурхай, үйлчлэх Төрийн архивын цахим систем https://archive.gazar.gov.mn/ -ийг хэрэглээнд нэвтрүүлсэн.
Зураг 1. Төрийн архивын цахим систем /www. archive.gazar.gov.mn/
Архивын цахим системд төрийн архивын 64940 хадгаламжийн нэгжийн баримтыг бүртгэж оруулсан.
Цахим систем / https://archive.gazar.gov.mn / -ээр:
ü Геодези, байр зүйн зургийн сан хөмрөгийн архивын баримт;
ü Газар зохион байгуулалтын сан хөмрөгийн архивын баримт;
ü Агаар, сансрын зургийн сан хөмрөгийн архивын баримт;
ü Даргын тушаал;
ü Салбарын ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийн судалгаа;
ü Салбарын ажилтнуудын цалингийн лавлагаа олгох зэрэг үйлчилгээг үзүүлнэ.
Интернетэд холбогдсон компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан www.archive.gazar.gov.mn цахим хаягаар байршил харгалзахгүй Газрын салбарын архивын баримтын үйлчилгээг авч болно.
Мөн хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу салбарт ажиллаж байсан ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийн болон цалингийн лавлагааг ажлын 3-5 хоногт гаргаж өгөх үйлчилгээ үзүүлнэ.