EN

Газрын төлбөр, татвар

ГАЗРЫН ТӨЛБӨР НОГДУУЛАЛТ, ТӨЛӨЛТИЙН ТАЙЛАН /Маягт ГТ-8/

Газрын тухай хуулийн дагуу Монгол Улсын иргэн, хуулийн этгээд болон гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүний эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу Улсын хэмжээнд ногдуулж, орлогыг бүрдүүлдэг бөгөөд 2022 онд Татварын ерөнхий газартай хамтран Засгийн газрын 2018 оны “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай182 дугаар тогтоол, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны “Газрын төлбөр ногдуулах аргачилсан заавар” 187 дугаар тушаал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Татварын ерөнхий газартай хамтарсан 2019 оны 173/178 тоот “Мэдээлэл солилцох журам”, “Мэдээлэл харилцан солилцох тухай гэрээ” 2019/09-01/32 дугаар гэрээний дагуу газрын төлбөрийг дундын мэдээллийн сангаар дамжуулан ногдуулж, төвлөрүүлж байна.

Газрын төлбөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш газрын төлбөрийн орлогоос 990 тэрбум 617 сая төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөснөөс өссөн дүнгээр нийт 956 тэрбум 781 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна /Хүснэгт 2.7.1/.

 

Улсын хэмжээнд 2022 онд газрын төлбөрийн орлогоос орон нутгийн төсөвт нийт 154 тэрбум 322 сая төгрөгийг оруулахаар төлөвлөснөөс 156 тэрбум 594 сая төгрөгийн ногдуулалт хийж, нийт 117 тэрбум 924 сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, орлогын төлөвлөгөө 76.4 хувийн гүйцэтгэлтэй биелүүлсэн байна /Хүснэгт 2.7.2, Зураг 2.7.1/.

                        Зураг 2.7.1. Газрын төлбөрийн орлогын төлөвлөгөө, гүйцэтгэл /он тус бүрээр/

Газрын төлбөрийн 2022 оны батлагдсан төлөвлөгөөний биелэлтийг аймаг, нийслэл тус бүрээр авч үзэхэд Архангай, Дархан-Уул, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл зэрэг аймгууд 100-150 хувийн гүйцэтгэлтэйгээр төлөвлөгөөг давуулан биелүүлсэн байна /Хүснэгт 2.7.2, Зураг 2.7.2/

Хүснэгт 2.7.2. Аймаг, нийслэлийн 2022 оны газрын төлбөрийн орлогын  төлөвлөгөөний биелэлт

 

                                  Зураг 2.7.2. Тайлант оны газрын төлбөрийн төлөвлөгөө, гүйцэтгэл, хувь

2019 онд Газрын төлбөр, татварын цахим системийг хэрэглээнд нэвтрүүлж, Татварын ерөнхий газартай хамтарсан дундын мэдээллийн сангаар дамжуулан газрын төлбөрийн нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээдэд илгээдэг болсноор цахим систем /Egazar.gov.mn, Ebarimt/, бүх банкны интернэт банк болон гар утасны аппликэйшн ашиглан түргэн шуурхай газрын төлбөрийн мэдээлэл авах, нэхэмжлэхээр төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлснээр газрын төлбөрийн орлого төвлөрүүлэлт тогтмол нэмэгдэж байна /Зураг 2.7.3/.

                                          Зураг 2.7.3. Газрын төлбөрийн орлого /1998-2022 он/

Тайлант оны газрын төлбөрийн орлогыг өмнөх онтой харьцуулахад 5 тэрбум 232 сая төгрөгөөр өссөн дүнтэй байгаа нь Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд суурилсан Газрын төлбөр, татварын системээр эрхзүйн харилцаа үүссэн бүртгэлтэй нэгж талбар бүрт ногдуулалт хийж, Татварын системд илгээсэн бөгөөд цаашид Уул уурхайн ашиглалтын лиценз бүхий газар, Улсын тусгай хамгаалалттай газарт олгогдсон газруудыг тус системд бүрэн бүртгэж баталгаажуулснаар газрын төлбөрийн орлого өсөж цаашид нэмэгдэх хандлагатай байна.

                                   Зураг 2.7.4. Тайлант оны газрын төлбөрийн орлогын гүйцэтгэл /хувиар/

Газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн аймгийн хувьд хууль тогтоомжийн дагуу газрын төлбөрийг газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэгж талбар бүрд ногдуулж, хураан барагдуулах ажлыг батлагдсан журам, зааврын дагуу хэрэгжүүлэн ажилласан байна.

Мөн 2022 онд газрын төлбөрийг ногдуулалт, нэхэмжлэх үүсгэх ажилд дараах ажлуудыг зохион байгуулж ажилласан байна. Үүнд:

-       Төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай, нээлттэй ил тод, чирэгдэлгүй хүргэх үүднээс цахим систем /egazar.gov.mn, e-mongolia.mn/-ийг ашиглан газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн.

-       Иргэнд зориулсан цахим систем /Egazar.gov.mn, Ebarimt/, гар утасны аппликэйшн /Egazar/, ашиглан түргэн шуурхай газрын төлбөрийн мэдээлэл авах, нэхэмжлэхээр төлбөрөө төлөх боломжийг хангах зорилгоор цахим шилжилтийг  хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд иргэд, олон нийт уг төлбөрийн цахим системүүдээр газрын төлбөрийг төлж хэвшсэн байна.

-       Салбартай аж ахуй нэгжүүдийн газрын төлбөрийн ногдуулалтыг төв салбарын татвар төлөгчийн дугаар дээр үүсгэх ажлыг зохион байгуулан ажилласан.

-       2020 оноос өмнөх газрын төлбөрийн үлдэгдлийг барагдуулах ажил нь Газрын албаны үйл ажиллагаанд хамаарч байсан тул тус ногдуулалтын барагдуулалтыг Газрын алба хариуцан гүйцэтгэсэн.

Газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөг биелүүлээгүй аймгуудын хувьд: 

-       Хадлан, бэлчээр, түр барилга байгууламж буюу жил болгон гэрээгээр ашигладаг газруудад төлбөр ногдуулж Татварын системд илгээх боломжгүй байсан.

-       Уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож төсөв хөрөнгө байхгүй шалтгаанаар газрын төлбөр төлөхгүй байх;

-       Газрын төлбөр төлөгч нь Татвар төлөгч байх ёстой бөгөөд татвар төлөгчөөр бүртгүүлээгүй иргэнийн газрын төлбөрийн ногдуулалт Татварын системд илгээгдэх боломжгүй байна.

2022 онд газрын төлбөрөөс орон нутгийн төсөвт оруулсан орлогыг газрын нэгдмэл сангийн ангиллаар авч үзвэл хамгийн их хувийг хот тосгон, бусад суурины  газар болон тусгай хэрэгцээний газар бөгөөд хамгийн бага хувийг усны сан бүхий газар, зам, шугам сүлжээний газрын төлбөр эзэлж байна. Энэ нь хот суурин газарт эрх зүйн харилцаа үүссэн нэгж талбарын тоо бусад ангиллын эрх зүйн харилцаа үүссэн нэгж талбарын тооноос харьцангуй их байгаатай холбоотой юм /Хүснэгт 2.7.3/.

 

Гэр бүлийн хэрэгцээнээс 1 тэрбум 426 сая төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс 2 тэрбум 365 сая төгрөг, улсын тусгай хамгаалалттай газраас 24 тэрбум 475 сая төгрөг, уул уурхайгаас 31 тэрбум 763 сая төгрөг, хот тосгон, бусад суурины газраас 56 тэрбум 335 сая төгрөг тус тус төвлөрүүлсэн бөгөөд ойн болон усны сан бүхий газар, зам шугам сүлжээний газруудаас бусад төлбөрийн орлогыг төвлөрүүлээд байна.

Газрын төлбөрийн орлогоос орон нутгийн төсөвт төвлөрөх орлогын голлох хувийг улсын тусгай хамгаалалттай газар, уул уурхайн газар, хот тосгон, бусад суурины газрын төлбөрийн орлого бүрдүүлж байна.

2022 оны газрын төлбөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Үүнд:

Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор хот тосгон бусад суурин газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утга, бүсийн хил заагийг аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар “Газрын үнэлгээ зэрэглэл /бүс/-ийн зааг хязгаар, газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолыг батлуулж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн. Шинэчлэн батлагдсан тогтоолын дагуу Газрын төлбөр, татварын цахим системд бүртгэн баталгаажуулж газрын төлбөрийг шинэчлэн бодуулж 2022 оны газрын төлбөрийн ногдуулалт, нэхэмжлэлийг цахимаар иргэн хуулийн этгээдэд хүргүүлсэн.

Газрын төлбөр, татварын системээр дамжуулан Татварын удирдлагын системд ногдуулалт илгээж байгаатай холбоотойгоор сум, дүүрэг тус бүрийн газрын төлбөрийг тодорхой гаргаж, төлбөрийг нэгж талбар тус бүрээр ногдуулж барагдуулах, газар эзэмшигчийн газрын төлбөрийн давхардлыг арилгах, алдааг засварлах, хянах, зорилгоор 7 хоног бүр ногдуулалт, нэхэмжлэх үүсгэх ажлын явцыг танилцуулж харилцан мэдээлэл солилцож, ажлын уялдааг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Татварын алба нь урьд оны дутуу төлөлтийг төвлөрүүлэх, газрын төлбөрийг барагдуулах, төлбөрийн гүйцэтгэлийг хангахын тулд тухайн Газрын албанд урьд оны газрын төлбөрөөр тооцоо нийлэн нэхэмжлэх үүсгэж өгөх ба барагдуулах ажлыг хамтран зохион байгуулж ажиллаж байна.

Ингэснээр гар утас, цахим хаяг /email/, и-баримт зэргээр газрын төлбөр төлөгч бүрд нэхэмжлэхийг шуурхай хүргэж, газрын төлбөр төлөгчийг мэдээллээр хангаж ажиллаж байна.

21 аймаг, нийслэлийн хэмжээнд Газрын татвар, төлбөрийн системээр дараах ажлуудыг зохион байгуулж ажилласан. Үүнд:

-       2022 онд Газрын татвар, төлбөрийн системээр дамжуулан Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд бүртгэлтэй нэгж талбар тус бүрд төлбөр ногдуулах, татварын удирдлагын системд илгээх ажлыг зохион байгуулах;

-       Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсантай холбоотойгоор мөн Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт орсны дагуу 330 сум, 9 дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх хил зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг шинэчлэн батлуулах ажлыг зохион байгуулах;

-       Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан тогтоолыг системд баталгаажуулж, газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх хил зааг, итгэлцүүрийг газар ашиглалтын зориулалт тус бүрээр оруулж баталгаажуулан газрын төлбөрийг шинэчлэн бодуулж, ногдуулалт, нэхэмжлэлийг үүсгэх;

-       Үйлчилгээний хураамж, үнэт цаасны орлогыг Татварын удирдлагын систем болон Газрын төлбөр, татварын системээр төлбөрийн даалгавар үүсгэн, төлөх боломжийг хангах;

-     Ашигт малтмал, газрын тосны газартай хамтран дундын мэдээллийн санг байгуулж ашиглалтын лиценз бүхий газруудыг Газрын кадастрын мэдээллийн санд бүрэн бүртгэж баталгаажуулж түүнд төлбөр ногдуулах;

-     Газрын татвар, төлбөрийн урьд оны илүү, дутуу аймаг тус бүр нийт дүнгээр үүсгэсэн нэхэмжлэхийн төлөлтийг барагдуулж дуусгах;

-     Иргэн хуулийн этгээдийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг цахимаар авах хүсэлтийг баталгаажуулан шийдвэрлэж цахим хариуг илгээх;

Ингэснээр иргэн, хуулийн этгээд нь газартай холбоотой ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороход тухайн жил /улирал/-д газрын төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагатай тул цахимаар тус лавлагааг авснаар цаг хугацаа хэмнэх, түргэн шуурхай үйлчилгээ авах гэх мэт давуу талууд үүсэх чухал ач холбогдолтой юм.          

Дээш буцах