EN

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ТӨРИЙН АРХИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТҮҮХЭН ЗАМНАЛ

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН

ТӨРИЙН АРХИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТҮҮХЭН ЗАМНАЛ

 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг батлагдсан тусгаг, масштабт зураглах, хэлбэр хэмжээг тодорхойлох, газар, байгалийн нөхцөл, нөөцийн иж бүрэн мэдээлэлтэйгээр нутаг дэвсгэр дэх газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулах, газар зохион байгуулалт хийх, газар эзэмших, ашиглах эрхийг газар ашиглалтын зориулалт бүрээр зурагтөсөлд үндэслэн төрийн нэрийн өмнөөс баталгаажуулж бүртгэх, байрлалд суурилсан орон зайн өгөгдөл, мэдээлэл бүрдүүлэх, боловсруулах, хадгалах, хамгаалах, түгээх, олон нийтэд үйлчлэх,

               Улсын газар зохион байгуулах экспедици 1954-1970 он,

               Газар зохион байгуулалт, хайгуул зураг төслийн институт 1970-1992 он

               Газрын бодлогын хүрээлэн /1992-1997/ он

               Улсын геодези, зураг зүйн газар /1997-2002 он/,

               Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /2002-2012 он/,         

               Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /2013-2015 он/,

               Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /2016-2021он/-ын

баримтуудыг төвлөрүүлэн хадгалж байна.

Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа нь хүн төрөлхтний үүсэл, хөгжлийн анхны нийгмийн үеэс, тодорхой хэлбэл, газар нь хүний нөлөөллөөр үйлдвэрлэлийн хэрэгсэл, өмчлөлийн объект болсон үеэс эхлэлтэй.

Газар зохион байгуулалтын сан хөмрөг

Шинжлэх ухаан технологийн ололт, газар ашиглалтын уламжлалт мэдлэгийг хослуулан газар зохион байгуулалтыг салбаруудын онцлогтой нягт уялдуулах, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий, эдийн засгийн үр ашигтай, нийгмийн чиг баримжаатай, экосистемийн хамгааллын чиг хандлагад нийцсэн газар ашиглалтыг төлөвлөх, иргэдийг газар ашиглах тэгш эрхээр хангах нөхцөлийг бүрдүүлэх нь тус салбарын гол зорилтуудын нэг юм.

Газар зохион байгуулалтын сан хөмрөгт 1959-1963 оны атар газар ба хадлангийн талбайг судалсан баримт, 1959 оноос Аж ахуйн хоорондын газар зохион байгуулалтын судалгаа, газар ашиглалтын судалгааны баримтууд, 1960-1961 оны бэлчээр усжуулалтын судалгааны тайлан зургууд, 1972-2000 он хүртэл судалсан газар зохион байгуулалтын ерөнхий схемийн судалгаа, 1973-2000 оны Тариалангийн талбайн хэмжилт бүртгэлийн, тариалангийн талбайн паспортжуулалтын судалгааны баримт, 1972-1990 оны аймаг сумдын хөрсний судалгааны болон хөрсний элэгдэл, эвдрэлийн судалгааны баримтууд, 1972-1990 оны аймаг сумдын ургамлын судалгааны баримтууд 1997-2000 оны аймаг сумдын тариалангийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны тайлан, зураг баримтууд, 2000-2005 оны хооронд судлагдсан аймаг, сумдын бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны тайлан, зураг, 2007 онд судлагдсан тусгай хэрэгцээний газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны тайлан, зураг,  2009-2010 онд судлагдсан бэлчээрийн төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны тайлан, зургууд хадгалагдаж байна.

Геодези, зураг зүйн сан хөмрөг

Улсад геодези, зураг зүйн ажлыг системтэйгээр хөгжүүлэх, тэргүүний техник технологийг үйлдвэрлэлийн салбаруудад нэвтрүүлэх, төрөл бүрийн зориулалт, масштабтай байр зүйн болон сургалтын зургийг дотооддоо зохион хэвлэх, үндэсний боловсон хүчнийг бэлтгэх болсноор Монголын Үндэсний геодезийн албыг байгуулах үндсэн суурь тавигдсан. Нутаг дэвсгэрийг зурагжуулах бодлого боловсруулах, улсын хэмжээнд геодези, зураг зүйн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, улс орны нийгэм, эдийн засгийн бүх салбарыг газрын зураг, тоон мэдээллээр хангах зорилгоор Сайд нарын Зөвлөлийн 1970 оны 7 дугаар сарын 24-ний 232 дугаар тогтоолоор Яам тусгай газруудын дэргэдэх геодези, газрын зургийн томоохон салбар хэсгийг нэгтгэн Улсын геодези, зураг зүйн газрыг Барилга, барилгын материалын үйлдвэрийн яам (ББМҮЯ) /хуучин нэрээр/-ны харъяанд байгуулах шийдвэр гарч ББМҮЯ-ны сайдын 1970 оны 242 дугаар тушаалаар 1970 оны 8 дугаар сарын 01-нд байгуулсан үеэс энэхүү салбарын бүтээн байгуулалтын түүх, бий болгосон бүтээгдэхүүн, үйл ажиллагааны бүхий л баримтыг түүхчлэн хадгалан хамгаалах үүрэг бүхий архив бий болж өргөжин тэлсээр өнөөдрийг хүрлээ.

Геодези, зураг зүйн улсын нэгдсэн сан нь анх 1932 онд Цэргийн яаманд “Цэргийн байр зүйн зургийн архив” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1970 оны БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 232 дугаар тогтоолоор геодези, зураг зүйн салбарын бие даасан төрийн захиргааны байгууллага бий болсноор бүх яам, байгууллагуудад хадгалагдаж байсан геодези, газрын зургийн баримт, зураг, мэдээллүүдийг татан авч нэгтгэн Улсын геодези, зураг зүйн газрын бүтцэд “Геокарт” фондыг байгуулж Геодези, зураг зүйн салбарын үйл ажиллагааны баримтуудыг төвлөрүүлэн нэгтгэн хадгалах, хамгаалах, байгууллага иргэдэд үйлчлэх үйл ажиллагааны нэгдсэн тогтолцоо бүрдсэн.  

Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд 1967-1990 онд ЗХУ (хуучин нэрээр)-ын Батлан хамгаалах яамны Цэргийн агаар мандлаас газрын зураг авах газар, Москва, Новосибирск хотуудын Аэрогеодезийн үйлдвэр болон УГЗЗГ (хуучин нэрээр)-аас хариуцан улс эх орныг зурагжуулах ажлыг хийж эхэлсэн. Эдгээр ажлын үр дүнд бий болсон агаарын зураглалын баримтуудыг хадгалж хамгаалах зорилгоор агаарын зургийн фонд 1971 онд байгуулагджээ.

Геодези, зураг зүйн улсын нэгдсэн сан, Агаар, сансрын зургийн архивт салбарын баримтыг баяжуулан хадгалж, хамгаалан нийтэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байв. Дээрх 2 фондоос гадна зураг зүйн болон инженер геодезийн фондыг тухайн үед өргөтгөн байгуулсан байна. 

1970-1999 онд “Геодези, зураг зүйн фонд” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2002 онд Монгол Улсын Их хурлын 58 дугаар тогтоол, Засгийн газрын 2002 оны 162 дугаар тогтоолоор Газрын хэрэг эрхлэх газар, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн алба, Улсын геодези, зураг зүйн газрыг нэгтгэн Газрын тухай багц хууль болон Геодези, зураг зүй, Үл хөдлөх хөрөнгийн талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, энэ чиглэлээр Монгол Улсын төрөөс баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй Засгийн газрын тохируулагч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар байгуулагдахад эдгээр газрын архивуудын үйл ажиллагааг нэгтгэн “Геодези, зураг зүйн улсын нэгдсэн сан” нэртэйгээр Захиргаа удирдлагын хэлтсийн бүрэлдэхүүнд үйл ажиллагаагаа явуулж Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн шаардлагатай уялдан хөгжиж ирсэн.

Төрийн архивын үйл ажиллагаа

1998 онд батлагдсан Архивын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “Геодези, зураг зүйн баримтын төв” нь Үндэсний төв архивын салбар байхаар, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 16.2-т заасны дагуу Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын салбарын архив нь хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэлээр хөмрөгийн зохион байгуулалт болон бүрдүүлэлт, хадгалалт, ашиглалт, тоо бүртгэлийн хувьд онцлог бүхий баримт бичгийг улсын хэмжээнд төвлөрүүлэн байнга хадгалах бөгөөд тухайн асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүтцэд байхаар заасны дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Архивын ажлын зохион байгуулалт, сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлт, тоо бүртгэлийн баримтын хадгалалт хамгаалалт, ашиглалтын үйл ажиллагаа нь Монгол Улсын Архивын тухай хууль, Төрийн архивын ажлын үндсэн заавар болон холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан тул Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын даргын 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 148 дугаар тушаалаар тус салбарын архивыг Төрийн архивын статустай болгож батламж олгосон. Ингэснээр тус архив геодези, зураг зүйн салбарын үйл ажиллагааны хүрээнд бий болсон болон энэхүү салбартай холбоотой бүхий л баримтыг төрийн нэрийн өмнөөс байнга хариуцан хадгалж хамгаалах, баяжуулж нөхөн бүрдүүлэх, үйлчилгээ үзүүлэх үүрэг хариуцлагыг хүлээн ажиллаж байна.

            2012 онд салбарын үйл ажиллагааны цар хүрээ өргөжсөнөөр баримтын тоо хэмжээ, ашиглалт ч мөн өсөн нэмэгдэж баримтын хадгалалт хамгаалалтыг сайжруулах шаардлагатай уялдуулан ГХГЗЗГ-т /хуучин нэрээр/ газрын харилцааны салбарын архивуудын үйл ажиллагааг хариуцсан Мэдээллийн төв нэртэй хэлтсийг шинээр байгуулсан.

            ГХГЗЗГ /хуучин нэрээр/ нь 21 аймаг, 359 сум, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд геодези, зураг зүйн үйл ажиллагаа болон газрын кадастрын бүртгэл зураглал, нэгдсэн тоо бүртгэлийн үйл ажиллагаа нэмэгдэж байгаатай холбоотойгоор архивын баримтын тоо хэмжээ нэмэгдэж, орон нутагт салбарын баримтыг хадгалж, хамгаалах, ашиглах архивыг бий болгох, үйл ажиллагааг зохион байгуулах, шаардлагатай байр, тоног төхөөрөмжөөр хангах, архивын ажилтны орон тоог бий болгох зайлшгүй шаардлага тулгарч байлаа.  

            2013-2016 онд Геодези, байр зүйн архивын тоног төхөөрөмжийг шинэчлэн орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн нягтруулсан шүүгээгээр тоноглож архивын баримтын хадгалалт, хамгаалалтыг сайжруулан улсын хэмжээнд төрийн архивуудын дунд жишиг архив болон хөгжиж чадсан.

2016 оноос Мэдээллийн төв нь Архив, мэдээллийн төв болон өөрчлөгдөж Геодези, байр зүйн сан хөмрөг, Агаар, сансрын зургийн сан хөмрөг, Кадастрын баримтын сан хөмрөг, Газар зохион байгуулалтын сан хөмрөг гэсэн 4 сан хөмрөг бүхий архивын үйл ажиллагааг зохион байгуулах нэгж болж геодезийн хэмжил зүйн лаборатори болон төрийн нууцын хадгалалт, хамгаалалтын асуудлыг хариуцан ажиллаж байна.

            Монгол Улсын Архивын тухай хуулийн 15.1.12, Геодези, зураг зүйн тухай хуулийн 9.1, Засгийн газрын “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”, “Цахим засаг” үндэсний хөтөлбөр”, 2017-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.17, 5.4.11 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Салбарын архивын үйл ажиллагааг сайжруулах, цахимжуулах, орчин үеийн дэвшилтэт техник технологийг архивын салбарт нэвтрүүлэх, архивын баримтын үйлчилгээг олон нийтэд шуурхай ил тод хүргэх, салбарын архивын баримтын үнэ цэнийг тогтоох ажлуудыг зохион байгуулахад шаардлагатай Төрийн архивыг цахимжуулах, архивын хосгүй үнэт баримтыг илрүүлэх, сан хөмрөгөө баяжуулж, нөхөн бүрдүүлэлт хийхТехник эдийн засгийн үндэслэлийн баримт бичгийг 2017 онд боловсруулан БХБ-ын Дэд сайдаар батлуулан Сангийн яаманд хүргүүлсэн.

            2018 онд Салбарын архивын баримтыг цахимжуулах цахим мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ArchivePro программ хангамжийг нэвтрүүлж геодези, байр зүйн архивын баримтыг цахимжуулж дуусган хэрэглэгчдэд цахим мэдээллээр үйлчлэх боломжийг бүрдүүллээ.

            2018 онд 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.17-д “Төрийн үйлчилгээнд тоон гарын үсгийг үе шаттай нэвтрүүлж, цахим хэлбэрт шилжүүлэх замаар төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй, цаасгүй, хүнд сурталгүй хүргэж цахим засгийг бодитой хэрэгжүүлнэ., 5.4.11-д “Архивын баримт бичгийн 30 хувийг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн албан хэрэг хөтлөлтөд тоон гарын үсэг нэвтрүүлэх, мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх замаар төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулах”-аар заасан заалтыг хэрэгжүүлэх, улсын хэмжээнд үүсэн бий болж байгаа салбарын баримтын тоо бүртгэлийг гаргах нэгдсэн сан хөмрөг үүсгэх зорилгоор Орон нутгийн архивын үйл ажиллагааг цахимжуулах, мэдээллийн сан байгуулах, салбарын архивын мэдээллийн нэгдсэн сан байгуулах, архивын баримтын сан хөмрөг нэмэгдэж байгаа, зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор Архивын байр бариулах ТЭЗҮ-г тус тус боловсруулан БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар батлуулан Сангийн яаманд хүргүүлсэн.

Сан хөмрөгийн баримтууд салбарын хэмжээнд 1954 оноос эхлэн явуулсан үйл ажиллагааны үр дүнд бий болсон бөгөөд нийт 66515 хадгаламжийн нэгжийн    3 742 200 хуудас баримт, Монгол орны хосгүй үнэт түүхэн газрын 200 гаруй зураг, төрийн нууцын зэрэглэлийн зураг, баримтууд хадгалагдаж байдаг.

Архивын сан хөмрөгүүдийн баримтын нэгдсэн тоо хэмжээг Хүснэгт 1-д үзүүлэв. /2022 оны байдлаар/

Хүснэгт 1

Д/д

Геодези, байр зүйн сан хөмрөг

Газар зохион байгуулалтын сан хөмрөг

Агаар, сансрын зургийн сан хөмрөг

Кадастрын мэдээллийн сан хөмрөг

Байгууллагын баримтын архивын сан хөмрөг

1

ХН

Хуудас

ХН

Хуудас

ХН

Хуудас

ХН

Хуудас

ХН

Хуудас

33383

437550

14371

775853

10770

711282

2385

705895

5506

1111620

Нийт

                                                    66515 ХН, 3742200 хуудас

 

Мөн ГЗБГЗЗГ-ын хөмрөг үүсгэгч 92 аж ахуйн нэгж, байгууллага байдаг бөгөөд эдгээр хөмрөг үүсгэгчээс жил бүр 10-23 иргэн, аж ахуйн нэгжийн 30-75 хадгаламжийн нэгжийн байнга болон түр хадгалах 2200-5000 хуудас баримтыг салбарын төрийн архивт шилжүүлж байна.

2018   онд ГЗБГЗЗ-ын Архив, мэдээллийн төвд шинээр кадастрын мэдээллийн сан хөмрөгийг байгуулан 36 м2 талбай бүхий өрөөг архивын стандартаар засварлан тохижуулж, нэгж талбарын хувийн хэргийн баримтыг нийслэлийн дүүргүүдээс татан төвлөрүүлж нөхөн бүрдүүлэлт хийж байна.

Салбарын төрийн архивт хадгалагдаж байгаа 110-250 гаруй жилийн түүхтэй түүхэн газрын зургийн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг “Монголын түүхэн газарзүйн нийгэмлэг” Архив, мэдээллийн төвтэй хамтран хамтран гүйцэтгэсэн.

Судалгааны ажлын үр дүнд Нутгийн зураг цуврал цомгийг хэвлүүлсэн нь түүхэн газрын зургийн соёл түүхийн чухал өв сан, үнэт зүйлийг хадгалж хамгаалах, олон нийтэд нээлттэй болгоход чухал ач холбогдолтой бүтээл болсон.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зураг 1

Нутгийн зураг цуврал түүхэн ном

 

Мөн Улсын төв номын сан, Үндэсний төв архив, орон нутгийн музей зэрэг байгууллагуудад XVIII-XX зууны эхэн үед хамаарах 800 гаруй хуучин газрын зураг хадгалагдаж байгаа бөгөөд эдгээр үнэт баримтыг түүхэн газрын зургийн цомгийн жишгээр үргэлжлүүлэн судалж, хэвлүүлэх тухай Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаар тогтоолыг батлуулсан.

Салбарын түүхэн хөгжил, оруулж байгаа хувь нэмэр, ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээж, оюутан сурагчдад мэдлэг олгохоор архивын баримтад тулгуурлан Засгийн газрын 12 дугаар байрны нэгдүгээр давхрын 176 м2 талбайд байнгын үзэсгэлэн байгуулсан.

 

 

 

Зураг 2

Салбарын түүх, үйл ажиллагааг сурталчлан таниулах байнгын үзэсгэлэн

 

Салбарын үйл ажиллагааны цар хүрээ өргөжин, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, шаардлага нэмэгдэх тусам архивын баримт баяжин, цаг хугацаа өнгөрөхөд үнэ цэнээ харуулах болно.

 

Амьдрал урсан өнгөрөвч

Архив сүндэрлэн үлдэнэ.

Дээш буцах