Төлөвлөлтийн мэдээллийн систем
Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системийн чиглэлээр:
2021 онд цахим системийг хөгжүүлж www.egazar.gov.mn дамжуулан бүхий л салбарууд газар зохион байгуулалт, хот байгуулалт болон бусад орон зайн төлөвлөлтийг боловсруулах ажлыг хоорондоо харилцан уялдаатайгаар хийх боломж бүрдсэн. Мөн энэхүү модуль нэвтэрснээр нийслэл, дүүргийн ГЗБА, аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн, сумын газрын даамлууд заавал байгууллагын дотоод сүлжээнд нэвтрэх, сүлжээний тохиргоо хийх зэрэг нэмэлт ажил, дэд бүтэц шаардахгүйгээр дурын операторын интернет ашиглан хэдийд ч хаанаас ч төлөвлөгөөгөө хялбар, энгийн байдлаар боловсруулах боломж нээгдлээ
/Зураг 1/.
Мөн 2023 онд нийслэлийн ГЗБА, аймгийн ГХБХБГ-тай хамтран нийслэл, 21 аймгийн хэмжээнд 31 төрлийн 141 мянган давхарга бүхий хамгаалалтын бүс, зурвас газрын мэдээллийн санг үүсгэж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хяналт тавихад ашиглаж эхлээд байна. 2023 онд Улсын хэмжээнд 2204 баримт бичиг бүртгэгдэж, 11386 иргэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгсөн байна.