EN

Монгол Улс, БНХАУ-ын хилийн шалгалт, зураглал

    Монгол улс, БНХАУ хоорондын хилийг анх 1984 онд шалгаж байсан бол Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрууд улсын хилийг хоёр дахь удаа хамтран шалгах ажлыг 2001-2004 оны хооронд гүйцэтгэсэн. 120 цэгээс бүрдсэн геодезийн сүлжээ байгуулж хуурай газарт 1:50000-ны масштабтай, усан гадарга бүхий хэсэгт 1:10000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулсан байна.
Шалгалтаар Монгол улс, БНХАУ хоорондын хилийн шугамын нийт урт 4709 км гэж тогтоосон байна.Газар зүйн солбицол болон өндрийн хувьд ITRF солбицлын тогтолцоо, Балтийн тэнгийсийн өндрийн тогтолцоотой.

Зураг 1. Монгол Улс- БНХАУ-ын хил шалгалтын ажлын альбом, протокол

Дээш буцах