EN

Байгууллагын архивын сан хөмрөг

 ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАЙГУУЛЛАГЫН АРХИВ

Ерөнхий мэдээлэл

 Архив байгуулсан эрх зүйн акт:      Байгууллагын архивын гэрчилгээ, дугаар  42

                                                                Олгосон: Үндэсний төв архив,  2004 он.

 

Харъяалах салбар архив: Үндэсний төв архив,

          Газар зохион байгуулалт, геодези,зураг зүйн газрын Салбарын архивын хэлтэс,

          Хаяг: 15170. Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

          Барилгачдын талбай 3, tel/fax 976-51-260203,

E-mail: info@gazar.gov.mn

1.ЕРӨНХИЙ МЭДЭЭ  

 

 

БАЙГУУЛЛАГЫН  АРХИВЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

            Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь ‘’Шинжлэх ухаан, технологийн ололт, газар ашиглалтын уламжлалт мэдлэгийг салбаруудын онцлогтой уялдуулах, газар ашиглалтыг төлөвлөх, эдлэн газар, үл хөдлөх хөрөнгийг төрийн өмнөөс кадастрын хэмжилт, зураглал, бүртгэлээр баталгаажуулах, байрлалд суурилсан үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн санг байгуулж, хэрэглэгчийг мэдээллээр хангах, олон хэмжээст, бодит агшны мэдээлэлтэй Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтэц байгуулж, нэвтрүүлэх” урт хугацааны стратеги зорилтын хүрээнд 21 аймаг, 331 сум, нийслэл, 9 дүүргийн хэмжээнд газрын тоо бүртгэл, шилжилт хөдөлгөөн, газрын төлбөр ноогдуулалт, төвлөрүүлэлт, газрын маргаан болон эрх зүйн байдал, газрын талаар авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг тодорхойлон, газрыг өмчлөх, эзэмших, ашиглах, хуваарилах, хамгаалах, нөхөн сэргээх болон газар зохион байгуулалтын бусад арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд байгууллагын архивт, ГЗБГЗЗГ-ын бүхий л түүхийн хугацаанд бий болсон  байгууллагуудын баримтуудыг төвлөрүүлэн хадгалж, он цаг-зохион байгуулалтын шинжээр ангилан архивын тоо бүртгэлийн баримт бичгүүдийг хөтөлж, байгууллагын архивын мэдээллийн санг үүсгэсэн бөгөөд  3403  хадгаламжийн нэгж хадгалагдаж байна.

          ‘’Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ‘’Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх Үндэсний хөтөлбөр’’-ийн хүрээнд 2003--2021 оны байнга хадгалах 556 ХН-ийн  100400 орчим хуудсыг скайнердэж архивын программд холбох ажлыг эхлүүлээд байна.

             ‘’Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын дотоод зохион байгуулалтын улсын үзлэг’’-ээр шалгагдан 2009 онд “Хангалттай” , 2015  онд “Амжилттай” /94.5%/, 2019 онд /96,3 %/ амжилт үзүүлсэн.

          

Дээш буцах