Технологи
ҮНДЭСНИЙ ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЭЦ
Орон зайн мэдээлэл гэдэг нь байрлал тогтоох элемент агуулж буй бүх мэдээллийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, хүмүүс, амьд биет, юмс, үзэгдлийг газарзүйн тодорхой байрлалтай харьцангуйгаар хаана (агаарт уу, усанд уу, газар дээр үү, газар доор уу) оршиж байгааг илтгэдэг. Орон зайн мэдээлэл нь уламжлалт цаасан газрын зургаар илэрхийлэгддэг байсан бол, мэдээллийн технологийн хөгжлийн явцад дижитал хэлбэрт шилжээд байна. Жишээ нь гудамжны хаяг, авто замын сүлжээ, нэгж талбар зэрэг нь орон зайн мэдээллийн хэлбэрүүд юм.
Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд дэд бүтэц байгуулах асуудал нь 3 хэсгээс бүрдэнэ.
Гэсэн хэдий ч эдгээр 3 хэсэг нь өөр хоорондоо харилцан уялдаатай байх юм.
Монгол улсад орон зайн өгөгдлийн сан бүрдүүлдэг, ашигладаг төрийн болон төрийн бус олон байгууллага байгаа бөгөөд эдгээр сангуудын хоорондын уялдааг хангах, орон зайд дүрслэгдэх өгөгдөл, мэдээллийн нэгдсэн системийг бий болгох, орон зайн өгөгдлийн нэгдмэл байдлыг хангахтай холбоотой стандарт, баримт бичгийн зохицуулах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц байгуулах арга хэмжээний төлөвлөгөөний нэг хэсэг нь Үндэсний ГЕОПОРТАЛ цахим систем байгуулах юм.
Үндэсний ГЕОПОРТАЛ цахим систем нь байгууллага хоорондын уялдаа холбоог ханган, нэгдсэн стандартын дагуу орон зайн өгөгдлийг бүрдүүлж ашигласнаар төсвийн давхардал, мэдээллийн шинэлэг, баталгаатай байдал хангагдах юм.