EN

GNSS-ийн байнгын ажиллагаатай станц

“Байнгын ажиллагаатай суурин станц" гэж навигацийн хиймэл дагуулын дохио хүлээн авах, хадгалах, боловсруулах, өөрийн солбицол, өндрийг тухайн агшин бүрд тодорхойлох, мэдээллээ хэрэглэгчдэд түгээх байнгын тасралтгүй үйл ажиллагаатай иж бүрэн цахим төхөөрөмж бүхий байгууламжийг хэлнэ.

GNSS-ийн байнгын ажиллагаатай станц нь дараах эд ангиудаас бүрдэнэ:

1.      Антен

2.      Антены кабель утас

3.      Хамгаалалтын төхөөрөмжүүд

               a.       Аянга зайлуулагч

               b.       Цахилгааны тогтворжуулагч

4.      Антены радом

5.      Хүлээн авагч

6.      Сервер

2000 онд УГЗЗГ /хуучнаар/ анхны байнгын ажиллагаатай станцыг /Javad фирмийн GPS-ийн хүлээн авагч, антенн/ Швед улсын SIDA төслийн хүрээнд Улаанбаатар хотод байгуулсан.

2005 онд Швейцари улсын Leica фирмийн тусламжаар 3 станцыг Улаанбаатар хотод /Амгалан өртөө, Иргэний нисэх ерөнхий газар, ГХГЗЗГ суурилуулсан байна. Дээрх станцуудыг Улаанбаатар хот орчимд бодит агшны хэмжилтийн засварыг дамжуулах зорилгоор ашиглаж байсан.

2010 онд Мянганы сорилтын сангийн “Хөрөнгийн эрхийн бүртгэл” төслийн шугамаар 6 станцыг Дархан /1/, Эрдэнэт /1/, Улаанбаатар /4/ хотуудад газрын кадастрын зураглалын ажилд ашиглуулахаар суурилуулсан.

2011 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсвөөр Увс, Архангай аймгуудад 2 станц, Булган аймагт 1 станцыг шилжүүлэн суурилуулсан.  Тус онд ГХБГЗЗГ GNSS-ийн байнгын ажиллагаатай станцуудыг интернетийн нэгдсэн сүлжээнд холбож, Trimble Dynamic Control удирдлагын нэгдсэн програм хангамжийг суурилуулж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Улаангом, Цэцэрлэг хотуудад интернетийн сүлжээ ашиглан станцуудын RTK засварыг дамжуулж, хэрэглэгчдэд үүрэн холбооны сүлжээгээр мэдээлэл дамжуулах GPRS технологийг ашиглан бодит ашгны хэмжилт хийх боломж бүрдүүлсэн. Мөн онлайн байдлаар хэрэглэгчдэд станцуудын 24 цагийн статик өгөгдлийг түгээж эхэлсэн.

2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл /HUV1/, Говь-Алтай /GOA1/, Баянхонгор /BHO1/, Өвөрхангай /OVA1/, Завхан /ZAV1/, Дорноговь /DOG1/, Сүхбаатар /SUA1/, Өмнөговь /OMA1/ аймгуудад GNSS-ийн байнгын ажиллагаатай 8 станцыг нэмж суурилуулсан.

2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий /BOA1/, Говьсүмбэр /GSA1/, Дорнод /DOA1/, Дорноговь /DOG1/, Дундговь /DUA1/, Өмнөговь /OMA2/, Сэлэнгэ /SEA1/ аймгуудад GNSS-ийн байнгын ажиллагаатай 7 суурин станцыг нэмж суурилуулсан.

2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор /BHO2/, Багануур /BGNR/, Увс /UVA1/, Завхан /ZAV2/, Хөвсгөл /HUV2/, Булган /BUA2/, Сэлэнгэ /SEA2/, Хэнтий /HEA1, HEA2/, Дорнод /DOA2/, Сүхбаатар/SUA2/, Өмнөговь /OMA3/, Дундговь /DUA2/, Өвөрхангай /OVA2/, Ховд /HOA1, HOA2/ зэрэг 16 станцыг нэмж байгуулсан.

2017 онд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Төв /TUV2/, Улаанбаатар хотод /UB02, UB03, UB04, UB05/ зэрэг 5 станцыг шинээр нэмж суурилуулсан.