EN

Хот байгуулалтын кадастр

Хот байгуулалтын кадастрын талаар Монгол Улсын Хот байгуулалтын тухай хуульд

  • 2005 оны дугаар сарын 29-ны өдөр батлагдсан Хот байгуулалтын тухай хуульд зааснаар "Хот байгуулалтын кадастр гэж нутаг дэвсгэрийн ашиглалт, хүрээлэн буй    орчны төлөв байдал, инженерийн шугам сүлжээний хангамжийн түвшин, барилга байгууламж, хүн амын амьдрах орчны чанарын тухай байр зүйн зураглал, мэдээллийн нэгдмэл сан" хэмээн тодорхойлсон байдаг

 /Хот байгуулалтын тухай хууль,3.1.7/

  • Хот байгуулалтын кадастр нь хот байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийхэд зайлшгүй шаардлагатай мэдээлэл бүхий улсын сан мөн.

/Хот байгуулалтын тухай хууль, 25.1/

  • Хот байгуулалтын кадастрыг хот, суурин газарт эрхэлнэ.

/Хот байгуулалтын тухай хууль, 25.2/

  • Улсын хот байгуулалтын кадастр улсын хэмжээнд нэгдсэн системтэй байна.

/Хот байгуулалтын тухай хууль, 25.4/

  • Хот байгуулалтын кадастр нь газар нутгийн хөгжлийн болон хот, суурин газрын хот байгуулалтын төлөвлөлт, барилгажилтын баримт бичиг болох бөгөөд хот байгуулалтын кадастрт геодези, байр зүй, зурагзүйн материал,гидрогеологийн тухай мэдээлэл, хот байгуулалтын хөгжлийн болон газар, барилгажилтын тухай мэдээлэл, инженерийн, зам тээврийн болон нийгмийн дэд бүтэц ба газар нутгийн тохижилтын тухай мэдээллүүд багтана

/Хот байгуулалтын тухай хууль, 25.5/

  • Хот байгуулалтын кадастрын тухай мэдээлэл нь хот байгуулалт, зураг төслийн баримт бичиг боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх үндэс болно. 

/Хот байгуулалтын тухай хууль,25.6/

  • Хот байгуулалтын кадастрын мэдээлэл нээлттэй байна.

/Хот байгуулалтын тухай хууль,25.7/

  • Улсын хот байгуулалтын кадастрыг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцан явуулна.

/Хот байгуулалтын тухай хууль,26.1/

  • Хот байгуулалтын кадастр эрхлэх дурмийг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална

/Хот байгуулалтын тухай хууль,26.2/

Дээш буцах