EN

Газар зүйн нэрийн зөвлөл

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/241 дугаар тушаалаар “Газар зүйн нэрийн зөвлөл”-ийг дараах 19 байгууллагын төлөөлөл багтсан 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан. Үүнд:

1.    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,

2.    Засгийн газрын хэрэг эрхлэх газар,

3.    Хэлний бодлогын үндэсний зөвлөл,

4.    Барилга, хот байгуулалтын яам,

5.    Батлан хамгаалах яам,

6.    Гадаад харилцааны яам,

7.    Байгаль орчин, аялал жуулчлалын яам,

8.    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,

9.    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,

10. Зам тээврийн хөгжлийн яам,

11. Архивын ерөнхий газар,

12. Хил хамгаалах ерөнхий газар,

13. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар,

14. Шинжлэх ухааны академийн Хэл, зохиолын хүрээлэн,

15. Шинжлэх ухааны академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн,

16. Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн,

17. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар,

18. “Бүсчилсэн хөгжил” ТББ,

19. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар.

Газар зүйн нэрийн зөвлөл нь Улсын Их Хурлаар батлуулах гэж буй шинээр өгөх, өөрчлөх газар зүйн нэр, мөн Засгийн газрын чиг үүрэгт багтаж буй олон улсын байгууллагатай солилцох газар зүйн нэрийг хэлэлцэж зөвлөмж, дүгнэлт гаргах үндсэн үүрэгтэй юм. Улсын Их Хурлаар батлагдсан албан ёсны газар зүйн нэрийг мөрдүүлэх, зөв бичиж хэвшүүлэх, хөрвүүлэх, түүхэн уламжлалт газар зүйн нэрийг сэргээх, хамгаалахад хяналт тавина. Газар зүйн нэрийн зөвлөл жилд 4-өөс доошгүй удаа хуралдаж орон нутгаас шинээр өгөх, өөрчлөхөөр ирүүлсэн нэр бүрийг хэл зүй, түүх, соёл, хүрээлэн буй орчин, газар зүйн объектын тодорхой шинж зэрэг олон талаас нь судалж хэлэлцэж шийдвэрлэнэ. Газар зүйн нэрийн зөвлөлийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга ахалж ажилладаг.

Дээш буцах