EN

Аймаг, нийслэлийн ГЗБЕТ

Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө;

Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил нь Монгол улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.7.4-ын 4-т / Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Архангай, Ховд, Говь-Алтай/  нийт 8 аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахаар тусгагдсан.

            2021-2022 онд орон нутгийн төсвөөр Нийслэл, Булган, Баянхонгор, Баян-Өлгий, Орхон аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж газар зохион байгуулалт хот төлөвлөлтийн цахим системд бүртгэж оруулсан.

2022-2023 онд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Архангай, Говь-Алтай, Ховд буюу нийт 7 аймгийн ерөнхий төлөвлөгөөг олон улсын төсөл, хөтөлбөр болон орон нутгийн санхүүжилтээр тус тус хийгдэж байна. Цаашид Өвөрхангай, Говьсүмбэр, Дорноговь, Хөвсгөл, Увс аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх, тодотгох  шаардлага тулгараад байна.

                                                                                                                                                                                                                   

Дээш буцах