EN

Салбарын Хяналт шалгалтын хэлтэс

Салбарын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн чиг үүрэг:

Энэ нэгж нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын үйл ажиллагааны стратегийн 12 дугаар зорилтын хүрээнд эрсдэлд суурилсан газрын харилцааны салбарын хяналт шалгалтын бодлогыг тодорхойлох, төлөвлөх, дүгнэлт өгч, нэгдсэн удирдлагаар хангах, газрын харилцаа, геодези, зураг зүйн хууль, тогтоомж, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалтын мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх, тайлагнах, хяналтын чиглэл бүрээр эрсдэлийн шалгуур үзүүлэлт, хяналтын хуудсыг боловсруулан батлуулах, эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдээс хуулиа сахин биелүүлэх, үүргээ хэрэгжүүлэхэд нв зөвлөгөө өгч, шаардлага тавьж мөрдүүлэх, улсын хэмжээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилт, газар олголтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж, хэрэгжүүлэх, газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн газар ашиглалтын байдалд болон газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллага болон геодези, зураг зүйн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулж, хэрэгжүүлэх, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд байрлах геодезийн байнгын цэг, тэмдэгтийн хадгалалт, хамгаалалтын байдалд хяналт шалгалтыг зохион байгуулж, хэрэгжүүлэх, шалгуур үзүүлэлтийн хүрээнд обьектыг үнэлэх, эрсдэлтэй үнэлэгдсэн обьектод төлөвлөгөөт шалгалт хийх, урьдчилан сэргийлэх, тэдгээрийг төлөвлөх, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, газрын зөрчлийг илрүүлэх, төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа газар дээр хууль бусаар барилга байгууламж баригдсан талаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр, болсон тохиолдолд хураан авах ажлыг зохион байгуулах, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд албан шаардлага тавьж, акт, дүгнэлт гаргаж, зөвлөмж өгөх, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах.

Хүснэгт 1. Салбарын хяналт шалгалтын хэлтсийн албан хаагчдын нэрс 

Албан тушаал

Албан хаагчдын нэрс

Өрөөний дугаар

Утасны дугаар

1

 Хэлтсийн дарга

Д.Түвшинбат

 112

 -

2

Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч

Ч.Энхчимэг

123

(51)264592

3

Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч

        А.Даваажав

4

Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч

Д.Бямбадулам

5

Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч

Б.Наранцэцэг

6

Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч

М.Бат-Очир

7

Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч

Т.Эрдэнэболор

8

Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч

Х.Нямдулам

123

 -

9

Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч

М.Бат-Очир

123

 -

10

Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч

Т.Мөнхцогт

123

 -

Дээш буцах