EN

Газрын эрхийн бүртгэл

 

Газрын нэгдмэл сангийн эрх зүйн байдлын тайлан  /Маягт ГТ-2/

 

Улсын хэмжээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар нийт 8496.9 мянган га газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгоод байна. Үүнээс 70.1 мянган га газрыг өмчилж, 7676.2 мянган га газрыг эзэмшиж, 722.8 мянган га газрыг ашиглаж байна. Мөн бусдын эзэмшил газрыг ашиглагч Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллага 27.8 мянган га газрыг тус тус ашиглаж байна /Зураг 2.3.1/.

                                                                                                                                     

Газрын эрхийн төрлөөр 2021 оны үзүүлэлттэй харьцуулахад иргэн, хуулийн этгээдийн өмчлөлийн газар 70.1 мянган га болж 2.0 мянган га-аар /Зураг 2.3.3/, иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж буй газар 7676.2 мянган га болж 40.2 мянган га-гаар /Зураг 2.3.4, иргэн, хуулийн этгээдийн ашиглаж буй газар 722.8 мянган га болж 385.7 мянган га-гаар /Зураг 2.3.6/, бусдын эзэмшил газрыг ашиглагч Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар 27.8 мянган га болж 0.3 мянган га-гаар тус тус өссөн дүнтэй байна /Зураг 2.3.5/.

Тайлант оны газар, өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн нийт талбайг 2021 онтой харьцуулбал 428.2 мянган  га-гаар өссөн байна ураг 2.3.2/.

Зураг 2.3.2: Нийт өмчлөл, эзэмшил, ашиглалтанд буй газрыг урьд оны дүнтэй харьцуулсан байдал /мян.га-гаар/

            Газрын эрхийн төрлөөр 2021 оны үзүүлэлттэй харьцуулахад иргэн, хуулийн этгээдийн өмчлөлийн газар 70.1 мянган га болж 2.0 мянган га-аар /Зураг 2.3.3/, иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж буй газар 7676.2 мянган га болж 40.2 мянган га-гаар /Зураг 2.3.4, иргэн, хуулийн этгээдийн ашиглаж буй газар 722.8 мянган га болж 385.7 мянган га-гаар /Зураг 2.3.6/, бусдын эзэмшил газрыг ашиглагч Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар 27.8 мянган га болж 0.3 мянган га-гаар тус тус өссөн дүнтэй байна /Зураг 2.3.5/.

             

        Зураг 2.3.3: Өмчлүүлсэн газар /га-гаар/ Зураг 2.3.4: Эзэмшүүлсэн газар /га-гаар/

            

                                                                                                       

         Зураг 2.3.5: Бусдад ашиглуулж буй   Зураг 2.3.6: Ашиглуулсан газар /га-гаар/  эзэмшлийн газар /га-гаар/

        

Газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангиллаар авч үзвэл хөдөө аж ахуйн газарт 1366.4 мянган га, хот тосгон, бусад суурины газарт 710.8 мянган га, зам, шугам сүлжээний газарт 550.5 мянган га, ойн сан бүхий газарт 681.7 мянган га, усны сан бүхий газарт 83.3 мянган га, улсын тусгай хэрэгцээний газарт 5106.3 мянган га газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтанд олгогдоод байна /Зураг 2.3.7/. 

                                                        

                                                                  Хүснэгт 2.3.1: Газрын нэгдмэл сангийн  ангилал дахь эрхийн төрлийн  өөрчлөлт /мян.га-аар/

Зураг 2.3.7: Нийт газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдыг газрын нэгдмэл сангийн ангиллаар үзүүлсэн байдал /хувиар/

Тайлант онд зам, шугам сүлжээний газар ашиглагч 356.6 га талбайгаар нэмэгдсэн байгаа нь Дундговь аймгийн Адаацаг, Сайнцагаан,  Дэлгэрцогт, Дэрэн, Гурвансайхан сумдад “Ю Пи Си Мандалговь Энержи” ХХК-нд           салхин сэнсний зориулалтаар 354643.9 га газрыг ашиглах эрхээр олгосон байна.

                          Зураг 2.3.8: Нийт газар өмчлөл, эзэмшил, ашиглалтын газрын хэмжээг

                                              21 аймгийн хэмжээнд үзүүлсэн байдал /га-аар/

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/388  дугаар  захирамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, онцгой чиг үүргийн байгууллагуудын тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрэх, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт 188 байршилд 81.4 га газрыг чөлөөлсөн байна. Уг чөлөөлсөн талбайгаас 71.4 га газарт тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Газрын улсын бүртгэлийн тайлан /Маягт ГТ-3/

Улсын хэмжээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар нийт 1198241 газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч байгаа нь өмнөх оныхоос нийт дүнгээрээ 46765-аар нэмэгдсэн байна /Зураг 2.4.1/.

Зураг 2.4.1: Нийт өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдыг урьд оны дүнтэй

харьцуулсан байдал /тоогоор/

          Тайлант онд газар өмчлөгч 680797, эзэмшигч 515072, бусдын эзэмшил газрыг ашиглагч Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 839, газар ашиглагч 1533 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тус тус байна /Зураг 2.4.2/.