EN

ГЕОДЕЗИЙН БҮХ ТӨРЛИЙН ХЭМЖЛИЙН БАГАЖ ШИЛЖҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1.    Шилжүүлэн өгч буй болон шилжүүлэн авч буй ААНБ-ын байгууллагын албан бичиг, иргэний өргөдөлд дараах зүйлийг тодорхой тусгаж бичих;

Үүнд:

·         Багаж үйлдвэрлэсэн улс

·         Багажны марк

·         Багажны хувийн дугаар

·         Шилжүүлж буй шалтгаан тодорхой бичих, баримтжуулан хавсаргах

 

2.    Худалдан авч байгаа тохиолдолд “ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ” гэрээ байгуулах

3.    Бусад тохиолдолд шилжүүлэг хийж байгаа тохиолдолд нотариатын гэрээгээр баталгаажуулах ба багаж эзэмшигч нас барсан, аж ауйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг зогсоосон баримт, бусад материалыг баримтжуулан хавсаргах

4.    Багажны хуучин гэрчилгээний эх хувийг хавсаргаж, хураалгах

5.    Багажийг фото зургаар баримтжуулан албан бичиг болон өргөдөлд хавсаргах

6. Бүрдүүлсэн баримт бичгийг "Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар"-ын "БИЧИГ ХЭРЭГ"-т илгээх 

7. Шилжүүлж байгаа тохиолдолд багажаа "Геодезийн хэмжил зүйн лаборатори"-д  хоёр тал заавал өөрийн биеэр авчирч, бүртгүүлж баталгаажуулах

 Дээрх баримт бичгийг Засгийн газрын 12 дугаар байр, Барилга, хот байгуулалтын яамны 1 дүгээр давхарт “ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР”-ын БИЧИГ ХЭРЭГТ доорх утсаар холбогдож, хүрлээлгэн өгнө.

 ХОЛБОО БАРИХ УТАС: ГЗБГЗЗГ-ын бичиг хэрэг (51)260203

                                          Геодезийн хэмжил зүйн лаборатори 70112099

Дээш буцах