EN

Орон зайн нээлттэй өгөгдөл

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын нээлттэй өгөгдлүүд Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн порталд байршиж эхэллээ.

     Технологийн дэвшил үсрэнгүй хөгжиж буй 21-р зуунд аливаа өгөгдөл, мэдээллийг олон нийтэд нээлттэй байдлаар интернэт орчинд байршуулснаар бүх шатанд хөгжих нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй, түүнийг ашиглаж, шинээр өгөгдөл, мэдээлэл үүсгэх боломжийг дэлхий нийтээр хүн бүрд ижил тэгш олгож байна.

    Нээлттэй өгөгдлийн тусламжтай инновацыг дэмжих, эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны салбаруудад тогтвортой хөгжих зорилтын хүрээнд оролцогч талуудын бүрэн оролцоог хангах, ил тод байдлыг батламжлах ач холбогдолтой. [Нээлттэй өгөгдөл = “Машинд уншигддаг, ямар нэгэн бүртгэл, бичиг баримт шаардагдахгүйгээр авч, чөлөөтэй ашиглаж, хэрэглэж, дахин түгээж болдог, нээлттэй лицензтэй цахим өгөгдөл”] Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрийн байгууллагуудын хэмжээнд хуримтлагдсан “ашиглаж, хэрэглэж, дахин түгээж” болохуйц өгөгдлийг иргэд, олон нийтийн хэрэгцээнд нэвтрүүлэх зорилгоор Монгол Улсын нээлттэй өгөгдлийн нэгдсэн порталыг ашиглалтад оруулсан ба Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газар салбарын нээлттэй өгөгдлөө байршуулж эхлээд байна.

Тус порталд 11 төрлийн тайлан судалгаа, суурь орон зайн 12 өгөгдлийг байршуулаад байна. Нээлттэй өгөгдөлтэй дараах холбоосоор орж танилцаж, ашиглах боломжтой. http://opendata.gov.mn/

Дээш буцах