EN

Кадастрын хэлтэс

Кадастрын асуудал хариуцсан нэгжийн чиг үүрэг:

Энэ нэгж нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд Монгол Улсын хэмжээнд газрын кадастрын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, хяналт тавих, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд олон зориулалтын болон 3, 4 хэмжээст кадастрыг эрхлэх, улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, нэгж талбарын кадастрын хэмжилт, зураглал, газрын улсын бүртгэл, хаягжуулалтыг зохих хууль тогтоомжийн дагуу эрхлэх, нэгж иж бүрэн мэдээллийг цаасан болон тоон байдлаар бүрдүүлж, кадастрын мэдээллийн нэгдсэн системд бүртгэх, баталгаажуулах, улсын хэмжээнд газрын кадастрын, хот байгуулалтын болон хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийн үйл ажиллагааг эрхлэх, нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэж байгаа газрын кадастрын хэмжилт зураглал, бүртгэл, хаягийн болон бусад мэдээллийн сангийн хөгжүүлэлтийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, газрын нэгдмэл сангийн тооллого явуулж, газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал шилжүүлэх ажлыг зохион байгуулах, эрх бүхий байгууллага болон шүүгчийн захирамжийн дагуу шинжээчийн дүгнэлт, нотлох баримт гаргах, газрын зөрчил маргааныг бууруулах арга хэмжээг зохион байгуулах, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх, нийтийн болон хувийн сервитутыг газрын мэдээллийн санд бүртгэх, хөтлөх, үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, нийслэлийн газрын маргаан таслах зөвлөлд орж ажиллах, зөвлөлийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүйгээр хангах.

Хүснэгт 1. Кадастрын хэлтсийн албан хаагчдын нэрс

Албан тушаал

Албан хаагчдын нэрс

Утасны дугаар

Өрөөний дугаар

1

Хэлтсийн дарга

П.Баянтүмэн

(51)261884

102

2

Хот байгуулалтын кадастрын систем хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бумням

(51)264592

(51)260785

216

3

Кадастрын мэдээллийн нэгдсэн системийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Энх-Эрдэнэ

4

Газрын нэгдмэл сангийн тооллого, тоо бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Урантөгс

5

Газрын зөрчил, маргааны лавлагаа, мэдээлэл хариуцсан  мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Анар

6

Кадастрын хэмжилт, зураглал, газрын зөрчил, маргааны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Солонго

7

Газрын кадастрын мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Ц.Ламзав

8

Газар, үл хөдлөх хөрөнгө, хаягийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Өлзийбуян

9

Газрын кадастрын мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Т.Тамир

(51)264592

216

Дээш буцах