EN

Улсын ГЗБЕТ

Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө

   Улсын ГЗБЕТ, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төсөл арга хэмжээний хоёр дахь хэвлэл  албан хэрэгцээнд зориулсан хураангуйтай танилцах бол энд дарна уу.Ø 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 384 дүгээр тогтоолоор батлагдсан “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас авч нэгтгэлээ.

Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь нийт 11 зорилтын хүрээнд 98 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Орхон аймгуудын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө 2022 онд хийгдэж дууссан, Архангай, Говь-Алтай, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Ховд аймгуудын ерөнхий төлөвлөгөө шинэчлэгдэн хийгдэж байна.

2022 онд хэрэгжсэн томоохон ажлуудаас дурьдвал салбарын хэмжээнд Газрын багц хуулийн төслийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн, мөн газрын удирдлагын нэгдсэн системийн үйл ажиллагаа тогтворжуулах, ундны болон ахуйн усан хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хил зааг, дэглэм тогтоох, сумын төв, хөдөөгийн хүн амын ус хангамжийн эх үүсвэрийг шинээр байгуулах, өргөтгөх, шинэчлэх, цэвэрлэх байгууламж шинээр барих, ойжуулалт, ойн зурвас байгуулах зорилтын хэрэгжилт сайн байна.

Харин хөв цөөрөм байгуулах газрын судалгаа хийх, газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах, рашаан сувилалын газрыг тохижуулах, Халх голын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх, их дээд сургуулиудын хотхон байгуулах, нүүлгэн шилжүүлэх, усан цахилгаан станцуудыг байгуулах судалгааны ажлыг эхлүүлэх, усны эх орчмын газар, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, гүний усны тэжээгдлийн муж, ангийн бүс, тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсөн газруудтай давхцалтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газруудын давхцалыг арилгах зэрэг ажлын хэрэгжилт хангалтгүй байна.

2022 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд “Дезерт солар повер вуан” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 30 МВт-ын хүчин чадалтай “Говь” нарны цахилгаан станц, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 15 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц, Архангай аймагт “Ашид бэхи” ХХК цагт 60 м3 зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай бетон зуурмагийн үйлдвэр, Хөвсгөл аймагт "Хүслэнт бүтээмж" ХХК, "Өсөх бетон" ХХК-иуд бетон зуурмагийн үйлдвэр, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “Дэлхийн хүнс“ ХХК өдөрт 15 тн мах боловсруулах хүчин чадал бүхий дулааны аргаар боловсруулалт хийх 4 шат дамжлагатай махны үйлдвэр, "Дээжийн өргөө" ХХК мал нядалгааны үйлдвэрийг тус тус шинээр ашиглалтад оруулсан байна. Мөн Сүхбаатар аймаг нь “Махны үйлдвэр болон хорио цээрийн байгууламжийн цогцолбор” төслийн хүрээнд “Малын эрүүл бүс, хорио цээрийн байгууламж” баригдах газрыг Асгат сумын 3-р багийн нутагт 3114 га газрыг шийдвэрлэсэн, Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Талын таван өндөр” ХХК хоногт 100 бог, 60 бод төхөөрөх хүчин чадалтай мах боловсруулах, махыг чанах чиглэлийн үйлдвэр 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр байгуулан 20 хүнийг ажлын байраар хангаж, 1000 тн махыг Хятад улсад экспортлосон. Дундговь аймгийн Өндөршил сумын “Азтай маамнууд” ХХК мал төхөөрч, мах ангилах үйлдвэрийн байрыг ашиглалтад оруулж, 50 тн мах бэлтгэсэн байна. 

 

Дээш буцах