EN

Гадаад орны туршлагаас

Орон зайн мэдээллийн лицензийн тухай

     Орон зайн мэдээллийн лиценз нь эрх зүйн цогц баримт бичиг бөгөөд уг шинж чанар нь олон эх үүсвэр ашиглан орон зайн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх тусам лицензийн нөхцөлтэй холбоотой нарийн төвөгтэй байдал нь улам ч лавширдаг.

    Орон зайн мэдээллийн лицензийн талаар авч үзэх хэд хэдэн чухал зүйлс бий. Нэгдүгээрт, засгийн газрын олон агентлагууд орон зайн мэдээллийг олон нийтэд “нээлттэй” болгодог. Эдгээр нээлттэй лицензүүдийг арилжааны лицензүүдтэй харьцуулахад хориглох заалт бага боловч лиценз ашиглагчийн дагах ёстой тодорхой нөхцөлүүдийг агуулсан байдаг.

    Орон зайн мэдээллийн Лицензийн гэрээний зорилго нь Лиценз эзэмшигчээс Лиценз ашиглагчид эрх олгохоос (өөрөөр хэлбэл лицензийг) илүүтэйгээр талуудын хоорондох үйл ажиллагааны болон эрх зүйн эрсдлийг хуваарилах үүрэгтэй гэдгийг ойлгох нь чухал. Орон зайн мэдээллийн лицензийн гэрээн дэх эрсдэл нь лиценз ашиглагчийн хэрэглэх гэж буй өгөгдлийн чанар хангалтгүй байгаа тохиолдолд  лиценз эзэмшигч нь лиценз ашиглагчийн өмнө ямар нэгэн эрх зүйн хариуцлага хүлээх эсэхэд оршино. Өөр нэг урьдчилан харж болохуйц эрсдэл нь орон зайн мэдээллийг ашиглаж буй лиценз ашиглагч нь орон нутгийн хуулийг зөрчих эсвэл гуравдагч талд хохирол учруулахад түүнд хүлээлгэх хариуцлага юм.

    Мэдээллийг ашиглах зөвшөөрлийн гэрээний дагуу дан ганц орон зайн мэдээллийг ашиглуулдаггүй.  Тухайлбал, лиценз нь интернетэд суурилсан дата төвийн гэрээний нөхцөлүүдэд багтаж болно. Өгөгдлийг хадгалахын тулд интернетэд суурилсан дата төвийн ханган нийлүүлэгчийн эрхийг тодорхойлох шаардлага гарна. Дээрх тохиолдол нь програм хангамжийн үйлчилгээг санал болгодог ашгийн байгууллагуудад (SaaS) түгээмэл байх бөгөөд үүний үр дүнд орон зайн мэдээллийн лицензийн нөхцөлүүд нь тэдгээр байгууллагуудын үйлчилгээний нөхцөл эсвэл түүнтэй ижил баримт бичгүүдэд тусгагддаг байна.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНВУ) болон Литва улсын орон зайн мэдээллийн лицензийн талаар танилцуулая.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс

    ИБУИНХУ-ын Орднанс сүрвэй байгууллага нь 228 жилийн түүхтэй, 1016 ажилчидтай, 154.9 сая фунт стерлингийн жилийн орлоготой (2017-2018 оны байдлаар), улсын хэмжээнд хэмжил зураглал, кадастрын зураглал, хаяг, газрын менежмент болон орон зайн өгөгдлийн дэд бүтцийн асуудал хариуцсан төрийн өмчит компани юм (https://www.ordnancesurvey.co.uk/).

Төлбөртэй лицензийн төрөл

Үнэ /£/

1

1 жилийн хугацаатай

500

2

2 жилийн хугацаатай

480

3

3-5 жилийн хугацаатай

460

Тус компани нь хэрэглэгчдэд төлбөртэй болон нээлттэй гэсэн 2 төрлийн лицензийг санал болгодог бөгөөд төлбөртэй лиценз нь хугацаанаас хамааран 3 төрөл байна.

Орон зайн мэдээллийн үнийг тогтоохдоо тухайн мэдээллийн шинж чанараас шалтгаалан талбайгаар үнэ тооцох, нэгжийн үнээр тооцох, торлолоор үнэ тооцох үндсэн 3 аргыг ашигладаг.

    Орон зайн өгөгдөл, мэдээллийг хэрэглээнд гаргаснаар жижиглэн худалдаа, логистик, Үл хөдлөх хөрөнгө, газар, дэд бүтэц, барилга, тээвэр зэрэг салбаруудаас жилд 8-14 тэрбум ам.долларын эдийн засгийн өгөөж бүтээх боломж байна.

Литва

    Олон улсад орон зайн өгөгдлийн лицензлэлтэд тогтосон стандарт байдаггүй тул улс орнууд өөрийн орны онцлогт тохирсон лицензийн тогтолцоог бүрдүүлдэг. Литва улсын тухайд 2001 оны 6-р сард батлагдсан “Геодези, зураг зүйн тухай” хуулийг баталж, 2002 онд “Газрын зураг, орон зайн өгөгдөл, орто зураг хэвлүүлэх, интернетэд байршуулахад төлбөр тооцох арга зүйг боловсруулсан бөгөөд үүний зорилго нь үндэсний хэмжээний орон зайн мэдээллийг зөвшөөрөл олгосны үндсэн дээр ашиглуулахад оршиж байв. Лицензийн төлбөр нь ашиглалтын зорилго, хязгаарлалт, үйлчилгээний төлбөрөөс хамаарч өөр үнэтэй байдаг бөгөөд шинжлэх ухаан, боловсролыг дэмжих зорилгоор ашиглаж байгаа тохиолдолд мэдээллийг үнэ төлбөргүй олгохоор зохицуулалтыг хийсэн.

Бүтээгдэхүү

ний төрөл

РӨ1

РӨ2

ВӨ1

ВӨ2

ВӨ3

ҮН1

ҮН2

ҮН3

ҮН4

Судалгааны талбайн сонголт

Давхрага сонголт (С)

Давхрага сонголт

(АБ)

Дэвсгэр зургийн давхарга (С)

Үр дүнгийн давхарга (С)

Бүтээгдэхүүн

ETL загвар (А)

WxS, WSS (А)

Агуулга

 

Давхрага

(АБ)

Атрибутын давхрага (АБ)

 

 Координатын систем (А)

Бүтээгдэхүүн гаргах формат (А)

Лиценз

Лицензийн гэрээний төрөл (хэрэглээнээс шалтгаална) (А)

Лицензийн гэрээний хугацаа (А)

Хэрэглэгчдийн тоо (С)

Лицензийн гэрээг байгуулах арга зам

Талбайн дугаар

км.кв

Талбайн дугаар

км.кв, давхаргууд

Объезт, атрибут

Нийт үнэ

Дарах (клик)

Түгээлт болон захиалгын төлбөр (А)

Лицензийн гэрээний төрөл бүр дэх үнийн коэффициент, лицензийн гэрээний үргэлжлэх хугацаа, хэрэглэгчдийн тоо (А)

Хэмжээнээс хамаарсан, хэрэглэгчидээс хамаарсан хөнгөлөлт (АБ)

Cонголтот-С

албан бус-АБ

албан-А

*ETL (extract, transform, load) - өгөгдлийн сангийн ашиглалт, ялангуяа өгөгдөл хадгалах, тооцоолол хийх үеийн үйл ажиллгааг зохицуулна.

Extract - нэг ба олон төрлийн эх үүсвэрийн өгөгдлийг өөртөө татан авах үйл явц юм.

Transform - Өгөгдөл, мэдээлэлд шүүлт хийн, дүн шинжилгээ хийх зорилгоор хадгалалтын хэлбэр болон бүтцийг нь өөрчлөн, тусгайлсан өгөгдлийн санруу шилжүүлэн оруулах үйлдэл.

Load - ачаалах үйл явц нь ажлын мэдээний сан, өгөгдлийн март (тодорхой бизнессийн чиглэл, бүлэгрүү чиглэсэн дэд сан) гэх мэт зорилтот мэдээллийн санруу өгөгдлийг оруулах үйл ажиллагаа юм. 

 *WxS, WSS-вэбэд суурилсан үйлчилгээний стандартууд.

Литва улсын орон зайн бүтээгдэхүүний үнийг (+) тэмдгээр тэмдэглэгдсэн харгалзах хүчин зүйлсээс хамааруулан тооцдог

Бүтээгдэхүүний төрөл

РӨ1

РӨ2

ВӨ1

ВӨ2

ВӨ3

ҮН1

ҮН2

ҮН3

ҮН4

Планшетийн тоо

+

 

+

 

 

 

 

 

 

Судалгааны талбайн хэмжээ км.кв

 

+

 

+

 

 

 

 

 

Давхаргууд

 

 

 

+

 

 

 

 

 

Объектийн тоо

 

 

 

 

+

 

 

 

 

Атрибутын багц

 

 

 

 

+

 

 

 

 

Хугацаа

 

 

 

 

 

+

+

 

 

Даралтын тоо (клик)

 

 

 

 

 

 

 

+

+

Лицензийн төрөл

+

+

+

+

+

+

+

+

+

Лицензийн хугацаа

+

+

+

+

+

+

+

 

 

Хэрэглэгчдийн тоо

+

+

+

+

+

 

 

 

 

Түгээлтийн болон захиалгын төлбөр

+

+

+

+

+

+

+

+

+

Үнэ бууруулах хөнгөлөлт

+

+

+

+

+

+

+

+

+

    Бүтээгдэхүүний төрөл: Литва улсын орон зайн өгөгдөл растер, вектор, үйлчилгээ гэсэн үндсэн 3 төрлүүдэд хуваагддаг ба 9 дэд төрлүүдтэй байна. Хэрэглэгчид өөрт хэрэгтэй мэдээллийн харьяалагдах давхаргыг сонгосны дараа бүтээгдэхүүнийг үйлчилгээ, эсвэл файл хэлбэрээр авах эсэхээ тодорхойлж, тухайн өгөгдлийн атрибут мэдээллийн давхарга, координатын систем, форматаас сонголт хийнэ.

Бүтээгдэхүү

ний төрөл

РӨ1

РӨ2

ВӨ1

ВӨ2

ВӨ3

ҮН1

ҮН2

ҮН3

ҮН4

Өгөгдлийн төрөл

Растер

Вектор

Үйлчилгээ

Үнэ

Зургийн планшет

км.кв өгөгдөл

Зургийн планшет

км.кв давхрага

Объект

Төлөх хугацаа

Дарах (клик)

Хэрэглэгчийн үйлдэл

Зургийн планшет сонгох

Талбайгаа  зурах

Зургийн планшет сонгох

Талбайгаа  зурах, давхаргаа тодорхойлох

Талбайгаа  зурах, атрибутын багцаа сонгох

Судалгааны талбайгаа сонгох, эсвэл зурах

(нөхцөлт)

Системийн үйлдэл

Өгөгдлийг сонгох, эсвэл судалгааны талбайн хэмжээгээр сонгож авах

Өгөгдлийг судалгааны талбайн хэмжээгээр сонгож авах

Өгөгдлийг сонгох, эсвэл судалгааны талбайн хэмжээгээр сонгож авах

Өгөгдлийг судалгааны талбайн хэмжээгээр сонгож авах

Объектууд-ыг сонгох

Сонгож авсан талбайг нягтлах, эсвэл өгөгдлийг сонгох (нөхцөлт)

Төлбөр

А эсвэл Б

А

Б&Р

А

Б&Р

    Лицензийн төрөл: Литва улсын орон зайн өгөгдлийн лиценз нь “хатуу”, “хөнгөн”, “үйлчилгээний тусгай лиценз” зэрэг  үндсэн 3 төрлүүдэд хуваагдах бөгөөд тус үр өөрийн гэсэн онцлогтой байна. 

“Хатуу” лиценз

 

Өгөгдлийн хэрэглээний төрөл: Арилжааны бус, хэвлэх, дотоод хэрэгцээнд, боловсролын салбарт эсвэл хувь хүний хэрэгцээнд.

Баталгаажуулалт: Гарын үсэг, цахим гарын үсэг болон хэрэглэгчийн эрхээр зөвшөөрсөн гэсэн даралт хийх.

“Хөнгөн” лиценз

 

Өгөгдлийн хэрэглээний төрөл: Арилжааны бус, хувь хүний хэрэгцээнд.

Баталгаажуулалт: Хэрэглэгчийн эрхийн шаардлагагуй, зөвшөөрсөн гэсэн даралт хийх.

 

Үйлчилгээний тусгай лиценз

 

Өгөгдлийн хэрэглээний төрөл: Өгөгдөл бүрдүүлэгч байгууллага тодорхойлно.

 

 

 Орон зайн мэдээллийн үнийг тогтоох арга /Олон улсын жишээ/  

 Орон зайн өгөгдөл, мэдээллийн үнийг тогтооход дараах аргуудыг олон улсад өргөн ашигладаг. Үүнд:

  • Итгэлцүүр тооцож үнэлэх арга (Герман)
  • Багтаамжаар үнэлэх арга (Шинэ Зеланд)
  • Нэгжийн үнийг тогтоож үнэлэх арга (Мичиган муж, АНУ)

Итгэлцүүр тооцож үнэлэх арга

    Уг арга нь нийт өгөгдлийн төрөл, шинж чанар, хэрэглээний төрлөөс шалтгаалан итгэлцүүр тооцох зарчмаар үнийг тогтоодог.

Томьёо 1

Мэдээллийн үнэ = (Талбай x Обьект x Пиксель x Цаг хугацаа x Формат x Цаг хугацаа) x (Мэдээллийн хэрэглээ) х (Өгөгдлийн төрөл) + Үйлчилгээний хөлс

Өгөгдлийн шинж чанар

    Өгөгдлийн шинж чанарт тухайн өгөгдөлд талбайн хэмжээ, обьектын тоо, пикселийн тоо, цаг хугацаа, өгөгдлийн формат зэргээс хамаарах бөгөөд үүн дээр нэмж үйлчилгээний хөлс болох 50 еврог нэмж тооцдог.

1. Талбайн хэмжээ

Талбайн хэмжээ [км²]’

Итгэлцүүр

   1

1 500

1.0

2

501 - 5,000

0.5

3

5,001 - 25,000

0.25

4

25,001 - 50,000

0.125

5

50,001 - 100,000

0.0625

6

100,000-аас дээш

0.03125

2. Обьектын тоо

Обьектын тоо [ш]

Итгэлцүүр

1

1 – 1000

1.0

2

1001 - 10,000

0.5

3

10,001 - 100,000

0.25

4

100,001 – 1,000,000

0.125

5

1,000,001 10,000,000

0.0625

6

10,000,000-аас дээш

0.03125

3. Пикселийн тоо

Пикселийн тоо

Итгэлцүүр

1

1 - 1,000

1.0

2

1,001 - 10,000

0.5

3

10,001 - 100,000

0.25

4

100,001 - 1,000,000

0.125

5

1,000,001 - 10,000,000

0.0625

6

10,000,001 - 100,000,000

0.03125

7

100,000,000-аас дээш

0.015625

4. Цаг хугацаа

Цаг хугацааны итгэлцүүрийг зөвхөн бодит цаг хугацааны байрлал заах үйлчилгээнд тооцно.

5. Өгөгдлийн формат

Өгөгдлийн формат

Итгэлцүүр

Растер өгөгдөл

0.25

Вектор өгөгдөл

1

6. Үйлчилгээний хөлс

Төлбөртэй мэдээлэл хандах хүсэлт бүрт +50 € үйлчилгээний хөлс авна.

Хэрэглээний төрөл

А. Дотоод хэрэглээ

Лиценз ашиглагчид харьяалагдах компаниуд

Итгэлцүүр

2-оос бага

1.5

2 ба түүнээс дээш

2.5

Б. Дараах тохиолдлуудад төлбөр тооцохгүй

  • Тухайн өгөгдлийг ашиглаж, А3-аас бага хэмжээгээр үйлчилгээ гаргах, мөн жилд 100-гаас бага тоогоор хувилах,
  • Сургалтын зориулалтаар хэрэглэх,
  • Олон нийтийн үйл ажиллагаанд бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах
  • Төлбөргүй вэб хуудсанд зураг байршуулах (Зураг тус бүр 1 сая пиксел агуулсан байх)

Эх сурвалж: Directive on fees for the provision and use of geographic reference data of the Surveying Authorities of the Laender of the Federal Republic of Germany (AdV Fee Directive – AdV - GR  )

Нэгжийн үнийг тогтоож үнэ тооцох арга

    Уг үнэлгээний арга нь орон зайн өгөгдлийн бүтээгдэхүүний нэгжийн үнэ, тоо ширхгийн үржвэрээр тооцдогоороо онцлог бөгөөд тухайн бүтээгдэхүүний боловсруулалтын үнийг нэмж (агаар,сансрын зураг захиалсан тохиолдолд) , нэмүү өртөг шингээдэг онцлогтой.

Бүтээгдэхүүний төрлүүд:

  • Тоон мэдээлэл
  • Газрын зураг
  • Боловсруулалт

Томьёо 2

Мэдээллийн үнэ = Бүтээгдэхүүний тоо ширхэг x Нэгж бүтээгдэхүүний үнэ

    АНУ-д дээрх томьёогоор орон зайн өгөгдлийн үнэ тогтоохоос гадна зарим мэдээллүүдийг ашиглах хугацаанаас хамааруулан үнэлэх шаардлагатай байдаг. Тухайлбал, вектор өгөгдлүүдийг 1 жил ашиглахад төлөх жишиг үнийг тогтоож, цаашид тухайн мэдээллийн сан дээр хийгдсэн өөрчлөлтүүдийг жишиг үнээс бага өртгөөр үнэлэх тогтолцоог бий болгосон байдаг.

Тоон мэдээлэл

А. Вектор өгөгдөл

Өгөгдөл

Муж

Хэсэг

Атрибут өгөгдөлтэй нэгж талбарын мэдээлэл

$10,000 (жил тутам шинэчлэхэд
$2,500)

(обьект тус бүрийн үнээр тооцно)

30 цент

Атрибут өгөгдөлгүй нэгж талбарын мэдээлэл

$5,000

(обьект тус бүрийн үнээр тооцно)

20 цент

Хаялбар (2002)

         $5,000

$90

-

Б. Ангилсан вектор өгөгдөл

Ангилал

Өгөгдөл

Давхаргын үнэ

Мужийн хүрээнд байнга шинэчлэгд-дэг вектор өгөгдөл (цэг, шугам,          полигон

Гудамж, сургууль, дүүрэг,  цагдаагийн хэсэг, санал хураах байр

$500

 

Орон нутгийн хүрээнд   шинэчлэгд -дэг вектор өгөгдөл (цэг,  шугам,          полигон

Хөрс, ус, намгархаг газар 

$150

В. Растер өгөгдөл, агаар, сансрын зураг

Өгөгдөл

Муж

Хэсэг, сцен

Орто зураг

$35,000

$90

2002 Лидар

$5,000

$75

Агаарын түүхэн зураг

$2,500

$20

Газрын зураг

Зургийн хэмжээ

Текстэн мэдээлэл

Зурган мэдээлэл

8.5” x 11”

$3

$10

11” x 17”

$5

$10

17” x 22”

$10

$15

22” x 34”

$15

$20

34” x 44”

$20

$30

Боловсруулалт

    АНУ-ын орон зайн өгөгдлийг үнэлэх аргын онцлог нь тухайн бүтээгдэхүүний шинж чанар дээр боловсруулалтын үнийг нэмж тооцдогт оршино. Тухайлбал, хиймэл дагуулаас авсан зургийн боловсруулалтын өртөг 1 цаг тус бүр нь 80 $- оор тогтоосноор өгөгдлийн үнэ нэмэгддэг. Мөн  мэдээлэл хөрвүүлэх, (CD, DVD)- ээс хуулахад мэдээлэл тус бүр 5 $ төлбөртэй байна.

Эх сурвалж: Data Pricing of Genesee County, Michigan http://www.gc4me.com/departments/gis/data_and_pricing.php 

Багтаамжаар үнэлэх арга

Уг аргыг Шинэ зеланд улсад орон зайн өгөгдөл, мэдээллийн үнийг тогтооход ашигладаг.

Хэмжээ /GB/

Төлбөр (1 GB)

Мэдээлэл авах хэлбэр

3-6

9 $

DVD

6- аас дээш

6 $

DVD

3-9

5 $

USB

10-аас дээш

4 $

USB

Томьёо 3

Мэдээллийн үнэ = Нийт багтаамж х 1 Gb мэдээллийн үнэ

Эх сурвалж: “Spatial Data Web Services Pricing Model Infrastructure” The General Directorate of Land Registry and Cadastre (2013) https://www.int-arch-photogramm-remote-sens-spatial-inf-sci.net/XL-2-W2/167/2013/isprsarchives-XL-2-W2-167-2013.pdf

Дээш буцах