Газрын мониторингийн систем
v ХУУЛЬ ЭРХЗҮЙН ҮНДЭСЛЭЛ: Монгол Улсын “Газрын тухай” хуулийн 58 дугаар зүйл. “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, түүнийг гаргах” гэж заасны дагуу Улсын хэмжээнд газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг зохион байгуулах, газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг анхны хяналтад авсан үзүүлэлтүүдтэй харьцуулж нэгдсэн дүгнэлт, зөвлөмж гаргана. Мөн газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг 5 жилд нэг удаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаанд заавал хамруулах бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход энэхүү баталгааг гаргахаар заасан байдаг.
v ГАЗРЫН МОНИТОРИНГИЙН СИСТЕМ НЭВТЭРСЭНТЭЙ ХОЛБООТОЙ ГАРСАН ТУШААЛ, ШИЙДВЭРҮҮД:
§ Газрын даргын 2020/А/131 дүгээр тушаал “Газрын мониторингийн системийг ажиллуулах журам”;
§ Газрын даргын 2020/А/142 дугаар тушаал “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мониторингийн системийг нэвтрүүлэх тухай”;
§ Газрын даргын 2020/А/143 дугаар тушаал “Газрын мониторингийн цахим системийн админы болон хэрэглэгчийн эрх олгох”;
§ Газрын даргын 2020/А/278 дугаар тушаал “21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газрын албаны дарга нарыг улсын чанартай томоохон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын
газар, улсын тусгай хэрэгцээний газар, уул уурхайн газар, аялал жуулчлалын зориулалттай газруудаас бусад ангиллын газрын захиалгат хянан баталгааны ажлын тайлан, дүгнэлтийг баталгаажуулах байнгын шинжээчээр
ажиллуулах”;
§ Газрын даргын 2021 оны А/189 дүгээр тушаал “Хөрсний лабораторийн эрхлэгчдэд газрын мониторингийн мэдээллийн санд хандах эрх”.
Газрын мониторингийн систем нь газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мониторингийн системийн үйл ажиллагаа, түүнд шаардлагатай мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээллийг хадгалах, хамгаалах, ашиглуулах, түгээхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулах, хэрэглэгчид болон иргэд, олон нийтийг нэг эх үүсвэрээс үнэн зөв мэдээллээр хангах зорилготой.
Зураг 1. “Газрын мониторингийн систем”-ийн ерөнхий схем
ГАЗРЫН МОНИТОРИНГИЙН СИСТЕМЭЭР ЗАХИАЛГАТ ХЯНАН БАТАЛГААНЫ ДҮГНЭЛТИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР БАТАЛГААЖУУЛАХ АЧ ХОЛБОГДОЛ
ü Цаасны хэрэглээ багасч эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ.
ü Цаг хугацаа хэмнэнэ.
ü Газрын суурь судалгааны мэдээллийн санг баяжуулна.
ü Газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг оновчтой төлөвлөн зохион байгуулна.
Газрын мониторингийн цахим системд дараах байдлаар мэдээ бүрдэж байгаа бөгөөд тус мэдээлэлд Суурь судалгаа мониторингийн холбогдох мэргэжилтнүүд, 21 аймаг болон Нийслэлийн ГЗБА-ны мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна.