EN

Газрын үнэлгээний цахим систем

Газрын үнэлгээний цахим систем

Газрын үнэлгээний цахим системийг 21 аймаг 330 сум, нийслэл, дүүргийн хэмжээнд бүрэн нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2023 онд өссөн дүнгээр инженерийн болон хүрээлэн буй орчны, нийгмийн дэд бүтцийн 10182 үнэд нөлөөлөах хүчин зүйлсийн мэдээллийг оруулж, нийт 1246886 нэгж талбарт үнэд нөлөөлөх хүчин зүйлсийн утга бодуулан, масс үнэлгээ хийж дүн шинжилгээ хийсэн.

Газрын үнэлгээний мэдээллийн системд дараах үнэд нөлөөлөх хүчин зүйлсийн мэдээллийг шинэчлэн сервис үйлчилгээгээр авдаг болсон. Үүнд:

1. Орон зайн өгөгдлийн дэд бүтцээс

-    Бохир усны шугам

-    Цэвэр усны шугам

-    Дулааны шугам

-    Авто зам

2. Кадастрын мэдээллийн сангаас

-    Эмнэлэг

-    Сургууль

-    Цэцэрлэг

-    Төрийн үйлчилгээний байгууллага

-    Худалдааны төв

-    Ахуйн үйлчилгээний төв

Газрын үнэлгээний мэдээллийн системд дараах үнэд нөлөөлөх хүчин зүйлсийн мэдээллийг шинээр сервис үйлчилгээгээр авдаг болсон. Үүнд:

1. Орон зайн өгөгдлийн дэд бүтцээс

-    Цахилгааны шугам

-    Нийтийн тээврийн буудал

-    Худаг

График 1. Үнэлгээний системд бүртгэсэн нийгмийн дэд бүтцийн мэдээлэл 

Газрын үнэлгээний цахим системийг ашиглан улсын хэмжээнд хот, тосгон, бусад суурин газрын нийт 35734 нэгж талбарын газрын зах зээлийн үнийн мэдээг боловсруулан, үр дүнг ашиглан 1246886 нэгж талбарт масс үнэлгээ бодуулж, газрын үнэлгээний бүсчлэл болон 1 га газрын суурь үнийг боловсруулсан. Ойн сан бүхий газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал боловсруулан газрын үнэлгээний системд оруулж 4 тойрог /муж/ 31 төрлөөр үнэлж ойн сангийн газрын эдийн засгийн үнийг тооцоолон гаргасан. Усны сан газрын чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх аргачлалыг боловсруулан газрын үнэлгээний системд оруулсан бөгөөд 29 тойргоор усны сан бүхий газрын эдийн засгийн үнэлгээг боловсруулсан. Харин Хөдөө аж ахуйн газрын тариалангийн газрын үнэлгээг боловсруулах 482 нэгж талбарын чанарын оноог тооцож 1179 нэгж талбарыг масс үнэлгээгээр үнэлж тариалангийн газрыг 5 тойргоор газрын эдийн засгийн үнэлгээг тооцсон.   

Үнэлгээний системийн мэдээлэл /аймаг, нийслэл/ 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын “Газрын харилцааны цахим шилжилт, эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх” жилийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх зорилгоор “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт”, “үл хөдлөх хөрөнгө зуучлалын нэгдсэн холбоо” зэрэг байгууллагатай “Мэдээлэл харилцан солилцох тухай гэрээ” байгуулан гэрээний дагуу хоёр байгууллагын дундын мэдээллийн санг байгуулах шаардлагатай мэдээллүүдийг тухай бүр солилцож, газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийг дундын мэдээллийн сангаар дамжуулан шууд авч газрын үнэлгээний цахим системд ашиглах бүрэн боломжтой болсон.

Дээш буцах