Газар зүйн нэрийн толь
Монгол газар нутгийн нэрийн зүйлчилсэн толь
Улсын Их Хурлын 42 дугаар тогтоолд “Газар зүйн нэрийн жагсаалтыг судалгаанд хэрэглэх, албан хэрэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх, гадаад улс, олон улсын байгууллагатай нэр солилцох, мэдээлэх зэрэгт ашиглаж байх” гэж заасан.
Мөн газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /хуучнаар/ МУИС-ийн хэл шинжлэлийн мэргэжилтнүүдтэй хамтран тодотгон тогтоосон Монгол Улсын хэмжээний газар зүйн нэрээр мэдээллийн сан байгуулах талаар ажилласны үр дүнд Улсын хэмжээний газар зүйн нэрийн мэдээллийн санг CD хэлбэрээр бэлтгэж, газар зүйн нэрийн зүйлчилсэн 8 боть толийг бэлтгэсэн юм.
Монгол газар нутгийн дэвсгэр нэрийн зурагт тайлбар толь
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын захиалгаар “Газар зүйн дэвсгэр нэрийн зурагт тайлбар толь”-ийг Монгол газар нутгийн нэр судлалын нийгэмлэгийн тэргүүн Э.Равдан ахлагчтай баг гэрээ байгуулан гүйцэтгэв. Монгол Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол газар нутгийн нэрийн зүйлчилсэн толь”-д тусгагдсан 2014805 нэр байдаг. Эдгээр нэрсээс Монгол улсын нутаг дэвсгэр дэх хүний гараар бүтээгүй газар нутаг, хангай, усанд оноосон эх булаг-сурвалж нь болсон 400 гаруй дэвсгэр нэрийн түгээмэл хэрэглэгддэг 214 дэвсгэр нэрийн хэлбэр, утга агуулгыг тайлж тайлбарыг бичиж оруулсан юм.