Орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хороо
Нэгдсэн Үндэстний байгууллагаас гаргасан Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн санаачилга (Зөвлөхүүдийн хороо) нь дэлхийн хэмжээний тулгамдсан гол асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай орон зайн мэдээллийн бүрдүүлэлт, зохион байгуулалт, үр дүнтэй хэрэглээнд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах ба тэргүүлэх чиглэл, арга хэмжээний төлөвлөгөө нь Гишүүн орнуудын хамтын шийдвэрээр тодорхойлогддог.
Ази, Номхон далайн бүс нутгийн 56 орны Үндэсний Гео-орон зайн мэдээллийн газрын төлөөлөгчийн газрын хувьд НҮБ-GGIM-AP нь газарзүйн орон зайн мэдээллийг ашиглах, бэрхшээлийг олж илрүүлэх, шийдлийг олох зорилгоор сурталчлах зорилготой бөгөөд ингэснээр Ази, Номхон далайн бүс нутагт газарзүйн мэдээллийн эдийн засаг, нийгэм, байгаль орчны үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой болно.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай нь НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Гео орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хорооны 3 дэд ерөнхийлөгчийн нэг бөгөөд ГЗБГЗЗГ-ын зүгээс зөвлөхүүдийн хорооноос зохион байгуулагддаг ээлжит хурлуудад тогтмол хамрагдаж, хамтран ажиллаж байна.
№ |
Арга хэмжээ |
Хугацаа, Байршил |
Хэрэгжилт |
1. |
"GNSS Applications and DRR" сэдэвт орон зайн хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх бага хурал |
Цахим, 2022.01.17-20 |
Японы Орон зайн Мэдээллийн Алба (GSI)-аас олон улсын хэмжээнд, ялангуяа Ази, Номхон далайн бүс нутаг дах гол асуудлууд, сорилтууд, шилдэг туршлагаа хуваалцах зорилгоор зохион байгуулсан "GNSS CORS-ийн хэрэглээ болон Гамшгийн эрсдэлийг бууруулах (DRR)" сэдэвт орон зайн чиглэлийн хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх олон улсын семинар 2022 оны 01 сарын 17-20-ны хооронд зохион байгуулагдаж, цахимаар оролцон мэдээ, танилцуулга хийсэн. НҮБ-ын Дэлхийн орон мэдээллийн менежментийн шинжээчдийн хороо (UN-GGIM) болон Японы Орон зайн Мэдээллийн Алба (GSI) нь олон улсын хэмжээнд, ялангуяа Ази, Номхон далайн бүс нутаг дах гол асуудлууд, сорилтууд, шилдэг туршлагаа хуваалцах зорилгоор энэхүү хурал, семинарыг зохион байгуулж байгаа бөгөөд олон улсын 140 гаруй мэргэжилтнүүд хамрагдсан. Хурлаар Индонез улс GNSS-ийн байнгын ажиллагаатай станцыг хэрхэн цунамиг урьдчилан таамаглахад ашиглах боломжтой талаар танилцуулсан бол Япон улс “Quasi-Zenith” хиймэл дагуулын системийн талаар танилцууллаа. QZSS нь газар хөдлөл, цунами, цаг агаарын анхааруулгыг GNSS-ийн хүлээн авагч, иргэдэд гар утасны зурвасаар хүргэдэг болсон талаар дурьдлаа. Дараах сэдвүүдээр илтгэл тавигдсан: -Бангладеш дахь гамшгийн эрсдэлийг бууруулахад GNSS болон орон зайн мэдээллийг ашиглах -Гамшгийн эрсдэлийг бууруулахад Японы Орон зайн Мэдээллийн Албаны оруулсан хувь нэмэр -Гамшгийн эрсдэлийг бууруулах GNSS-ийн чадавхи-Тонгагийн туршлага -GNSS ба түүний гамшгийн менежментийн хэрэглээ-Австралийн хэтийн төлөв |
2. |
Орон зайн мэдлэгийн дэд бүтцийн дээд хэмжээний уулзалт |
Цахим, 2022.02.24-25 |
Орон зайн мэдлэгийн дэд бүтцийн дээд хэмжээний уулзалт 2022 оны 2 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд 07:00-11:00 (EST) /20:00-00:00/ цагийн хооронд "Үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь" сэдвээр Виртуал хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Хуралд Америк, Нидерланд, Энэтхэг, Канад, Африк, Индонез зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс орон зайн мэргэжилтнүүд хамрагдлаа. Зарим илтгэгчдийн онцолсон сэдвүүдээс дурьдвал: -Доктор Грег Скотт, НҮБ-ийн GGIM-ийн бүс хоорондын зөвлөх: 2011 онд анх Орон зайн менежментийн хороог байгуулж байхад орон зайн өгөгдлийн ач холбогдлыг бага мэддэг байсан. Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээг /IGIF/ нийт 53 улс орон хэрэгжүүлж байна, үүний дийлэнх нь хөгжиж буй орнууд юм. -Жон Кедар, “Geospatial World” нийгэмлэгийн Стратегийн зөвлөх: Өнөө үед орон зайн салбарын технологи өөрчлөгдөж байна, мөн түүний хэрэглэгчид өөрчлөгдөж байна. Тиймээс бодлогын түвшинд өөрчлөгдөж, нэгдсэн бодлогоор хангах хэрэгтэй. Орон зайн суурь өгөгдөл бол Үндэсний Цахим Хөгжлийн үндэс, суурь нь юм. |
3. |
НҮБ-ын Орон зайн мэдээллийн Нэгдсэн Хүрээний анхдугаар дээд хэмжээний уулзалт |
АНУ-ын Нью Йорк хот, 2022.04.24-29 |
-АНУ-ын Нью Йорк хотод зохион байгуулагдсан НҮБ-ын Орон зайн мэдээллийн Нэгдсэн Хүрээний анхдугаар дээд хэмжээний уулзалтад 2022 оны 04 дүгээр сарын 24-өөс 29-ний өдрүүдэд А.Энхманлай, П.Нямдаваа нар оролцож, албан томилолтоор ажилсан. -НҮБ-ын Дэлхийн гео орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хорооны гишүүд болон Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээний өндөр түвшний бүлгийн гишүүд 24 улс, 5 байгууллагын нийт 48 оролцогч оролцов. Хурлын үеэр үйл ажиллагааны төлөвлөгөө, тогтоолын төсөл, зөвлөхүүдийн хорооны тайлан зэрэг баримт бичгүүдэд санал өгч хэлэлцсэн. -Мөн “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх” -1819D төслийн хэрэгжилтийн талаарх тайланг Дэлхийн банкны зөвлөх болон Дэлхийн гео орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хорооны гишүүдэд танилцуулсан. Цаашид авах арга хэмжээ. Үүнд: · Монгол Улсын Засгийн Газрын хэрэг эрхлэх газар, тэр дундаа Мэдээллийн технологийн хэлтсийн удирдлагатай 2022 оны 05 дугаар сард багтаан уулзаж санхүүжилтийн талаар тодруулах. Энэ талаарх мэдээллээ Дэлхийн банкны зөвлөх Катерине Кемл-тэй хуваалцах. · “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх” -1819D төсөл болон Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг НҮБ-ын Дэлхийн гео орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хороонд сар тутам тайлагнаж байх. · Газрын шинэтгэлийн үндэсний хорооны 2021 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг нягтлах, шаардлагатай тохиолдолд шинэчлэх арга хэмжээг зохион байгуулах. |