EN

Тусгай хэрэгцээний газар

Улсын тусгай хэрэгцээний газар /МАЯГТ ГТ-4/

Улсын тусгай хэрэгцээний газрын нийт хэмжээ  2022 оны байдлаар 26082.0 мянган га талбай буюу Улсын нийт нутаг дэвсгэрийн 16.67 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх оныхоос 0.01 хувиар өссөн байна.

                                                        Зураг 2.2.1. Улсын тусгай хэрэгцээний газрын эзлэх хувь

Улсын тусгай хэрэгцээний газрын ангилалд улсын тусгай хамгаалалттай газар  21927.0 мянган га буюу 84.07 хувийг, улсын хилийн зурвас газар  3110.3 мянган га буюу 11.92 хувийг, улсыг батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон газар 124.1 мянган га буюу 0.47 хувийг, гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газар 0.04 мянган га буюу 0.0001 хувийг, шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай 36.1 мянган га буюу 0.13 хувийг, аймаг дундын отрын бэлчээр 691.4 мянган га буюу 2.65 хувийг, улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай 110.9 мянган га буюу 0.42 хувийг, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай 24.4 мянган га буюу 0.09 хувийг, чөлөөт бүсийн газар 2.1 мянган га буюу 0.008 хувийг, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар 55.4 мянган га буюу 0.2 хувийг, аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газар 0.04 мянган га буюу 0.0001 хувийг тус тус эзэлж байна.

Тайлант онд Улсын хэмжээнд 1335.9 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байна. Үүнд:

-       Засгийн газрын 2022 оны 171 дугаар тогтоолоор Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэрийн 1217.4 га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар;

-       Засгийн газрын 2022 оны 282 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг 98.5 га газрыг  үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар;

-       Засгийн газрын 2022 оны 377 дугаар тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 20 га газрыг аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих зориулалтаар тус тус Улсын тусгай хэрэгцээнд авсан байна.

.

                                 Зураг 2.2.2. Улсын тусгай хэрэгцээний газрын ангиллын талбайн хэмжээ /га/

            Энэхүү өөрчлөлтөөр хөдөө аж ахуйн газраас 289.1 га, хот тосгон, бусад суурины газраас 1046.8 га газар тус тус Улсын тусгай хэрэгцээний газрын ангилалд шилжсэн байна.


 

Дээш буцах