Газар зохион байгуулалтын хөмрөг
Монгол улсад газар зохион байгуулалтын салбар 1954 онд үүсч хөгжсөн ба МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1974 оны 19 дүгээр тогтоолоор Газар зохион байгуулалтын мэдээллийн сан үүссэн байна. Газар зохион байгуулалтын мэдээллийн сангийн анхны баримт нь 1959 оны аж ахуй хоорондын газар зохион байгуулалтын эх материал юм. Үүний дараа 1961 оны атрын судалгаа, бэлчээр усжуулалтын судалгаа, аж ахуйн дотоод газар зохион байгуулалтын судалгаа, хөрсний судалгаа, ургамлын судалгаа, газар зохион байгуулалтын ажилд холбогдох заавар, журам бүхий доорх баримтууд байна. Үүнд:
- Аж ахуй хоорондын газар зохион байгуулалтын судалгааны баримтууд- 447 ХН,
- Атар, бэлчээр, хөрс, ургамал, усжилтын судалгааны баримтын эх материал –2952 ХН,
- Газрын маргаан болон бусад баримт -25 ХН,
- Бэлчээр, хот суурин, атаршсан болон тариалан, тусгай хамгаалалттай газар нутгийн төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа -1185 ХН,
- Газрын нэгдмэл сангийн тооллого, тайлан -452 ХН,
- 1:25 000-1:100 000-ны масштабтай байр зүйн зураг-8462 ХН, нийт 14436 хадгаламжийн нэгж баримт хадгалагдаж байна.
Баримтууд тайлан болон цаасан, калкин, синкен зураг, хилийн цэсийн байр зүйн зураг, цахим байдлаар хадгалагдаж байна. Эдгээр судалгааны баримтууд нь байгууллагын албан хэрэгцээнд болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, оюутан сурагчид, газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудад гарын авлага болон хэрэглэгдэж байдаг.