EN

Агаар, сансрын зургийн хөмрөг

    Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд 1967-1990 онд ЗХУ (хуучин нэрээр)-ын Батлан хамгаалах яамны Цэргийн агаар мандлаас газрын зураг авах газар, Москва, Новосибирск хотуудын Аэрогеодезийн үйлдвэр болон УГЗЗГ (хуучин нэрээр)-аас хариуцан улс эх орныг зурагжуулах ажлыг хийж эхэлсэн. Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар мандлаас зураг авах ажиллагаа 1967 оноос, сансрын хиймэл дагуулаас зураг авах ажиллагаа 1972 оноос эхэлсэн байна.

    Энэ хугацаанд агаар мандлаас авсан газрын зургийн дийлэнх хувийг 1:32 000, 1:45 000, 1:60 000, 1:100 000-ны масштабтай зураглал, сансрын хиймэл дагуулаас авсан газрын зургийн дийлэнх хувийг 1:200 000-1:1 000 000-ны масштабтай зураглал эзэлж байгаа юм.

Агаар, сансрын зургийн мэдээллийн санд дараах баримтууд хадгалагдаж байна. Үүнд:

  • 1961-1983, 1980-1994 онд хийгдсэн агаарын зураг- 354511 хальс;
  • 2002 оны БНМАУ, БНХАУ-ын хилийн шугамын дагуух агаарын зураг – 6000 хальс;
  • Сэдэвчилсэн /геологи, хөрс, ус, ургамал.../ зураг – 2218 хуудас зураг;
  • 1:200 000-1:1 000 000-ын масштабтай сансрын зургийн фото план, түүний хэвлэлийн эх – 313 хуудас зураг;
  • Хот суурин газрын том масштабын байр зүйн зураг – 222 хуудас;
  • Ортофото зураг -3511 хуудас;
  • Агаарын зургийн репродуцки - 4014 ширхэг;
  • Монголын түүхэн газрын зураг - 272 хуудас;
  • Улаанбаатар хот болон төв суурин газрын агаарын зураг - 2252 хальс;
  • Сансрын зураг цахим хэлбэрээр - 1512 файл байна.

Агаараас авсан газрын зургийг дараах зорилгоор авч ашиглаж байна. Үүнд:

1. Геологи, хайгуул ашигт малтмал:

  • Ашигт малтмалын орд түүний тархацыг тогтоох, геологийн нарийвчилсан зураглал хийхэд агаар мандлаас авсан 1:17000, 1:32000, 1:45000, 1:60000-ны масштабтай газрын гэрэл зургийн хэрэглээ их байдаг.

2. Ойн аж ахуй, түүний нөхөн сэргээлтэд:

  • Ойн тархацын байдал, түүний нөөц, нөхөн сэргээлт, ойн судалгааны нарийвчилсан зураглал хийхэд агаар мандлаас авсан 1:17000, 1:32000, 1:45000-ны масштабтай газрын гэрэл зургийн захиалга зонхилж байдаг.

3. Ургамал, хөрс, газар тариалан:

  • Ургамлын ургацын байдал, түүний тархалт, чийгшилт, хөрсний элэгдэл, түүний тархалт, чийгшилт, газар тариалангийн талбайн хэмжээ тодорхойлох зэрэгт 1:17000, 1:32000-ны масштабтай газрын гэрэл зургийг ашиглаж байна.

Дээш буцах