EN

Швейцарын хөгжлийн агентлаг

Ногоон алт-малын эрүүл мэнд төсөл төсөл

    Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Ногоон алт бэлчээрийн экосистемийн удирдлага төслийг Монгол улсад хэрэгжүүлж байгаа билээ. Ногоон алт төслийн IV үе шатанд Ногоон алт, малын эрүүл мэнд төслийг 2017-2021 онд хэрэгжүүлсэн. Энэ төслийн зорилго нь бэлчээрийн тогтвортой менежмент, малын гаралтай бүтээгдэхүүний маркетинг, малын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр гарсан үр дүн, амжилтуудыг өргөжүүлэн нэвтрүүлэхэд оршино. Энэ зорилтын хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Ногоон алт төслийн хамтран Экологийн чадавхид суурилсан, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бэлчээрийн төлөв байдлыг хянах үнэлгээний систем, бэлчээрийн урт хугацааны мониторингийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэн ажилласан.

Зураг 1. Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан ашиглалт

    2013 онд ГЗБГЗЗГ, ШХА хамтран сумын болон бэлчээр ашиглагчдын хэсгийн түвшинд бэлчээрийн газрын экологийн чадавхид суурилсан ашиглалтыг төлөвшүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээг байгуулсан. Үүний дагуу ГЗБГЗЗГ-ын бүтцэд экологийн чадавхийн судалгааны зөвлөх У.Будбаатараар удирдуулсан баг орж ажилласнаар Экологийн чадавхид суурилсан бэлчээрийн газрын ашиглалтын судалгааны ажил эхэлсэн. Энэ баг дараах 3 чиглэлд чиглэлээр ажилласан.

  1. Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх
  2. Бэлчээр ашиглалтын гэрээг байгуулах, хэрэгжүүлэх
  3. Хүний нөөцийг сургах, дадлагажуулах

Энэ ажлын хүрээнд Швейцарын хөгжлийн агентлаг “Ногоон алт - Малын эрүүл мэнд төсөл”-тэй хамтран 2015 оноос “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх” ажлыг санаачлан эхлүүлж, 6 жил хэрэгжүүлсэн байна.

Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажилд идэвх санаачлагатай оролцож ажилласан бүх албан хаагч, мэргэжилтнүүд болон сумын Газрын даамлын хичээл зүтгэлээр хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг нэгтгэн “Бэлчээр ашиглалтын нөлөөг хянах фото мониторингийн үндэсний тайлан” номыг хэвлүүлэн гаргаж, олон нийтийн хүртээл болголоо.

Та бүхэн энэхүү тайланг https://gazar.gov.mn/report/other/belcheer-tailan холбоосоор хандаж үзнэ үү.

Дээш буцах