Газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нөхцөл, шаардлага
Газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нөхцөл, шаардлага
Газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох тусгай зөвшөөрөл эзэмшигч Зөвшөөрлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан нийтлэг нөхцөл, шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
- газрын кадастрын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй хоёроос доошгүй, газар зохион байгуулагчийн бакалавр, түүнээс дээш зэрэгтэй нэгээс доошгүй ажилтантай байх;
- газрын кадастрын нэг ажилтан нь лэнд менежер программ хангамжийн сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байх;
- бусад шаардлагатай тоног, төхөөрөмж, программ хангамж, бичиг баримт;
- Зөвшөөрлийн тухай хуульд заасан нийтлэг шаардлага хангасан байх.