Газар чөлөөлөлт
Хөшигийн хөндийн газар чөлөөлөлт:
Монгол улсын Засгийн газрын 2010 оны 140 дүгээр, 2016 оны 154 дүгээр, 2021 оны 307 дугаар тогтоолуудаар нийт 31475.3 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авсан. Барилга хот байгуулалтын сайдлын 2021 оны 240 дугаар тушаалаар газар чөлөөлөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулан баталуулсан мөн 1:500-ны масштабтай байрзүйн зураг ортофото зургийг тус тус хийлгүүлсэн. Эдийн засгийн чөлөөт бүс, ложистикийн бүс, оюутны хотхон, худалдаа, олон нийтийн бүсүүдийн төлөвлөлттэй шилжүүлэх ажил хийгдэж байна. Үүнээс Төв аймгийн Алтанбулаг суманд 672 нэгж талбар байршил шилжүүлсэн, Сэргэлэн суманд 359 нэгж талбар хүчингүй болсон одоо 2023 нэгж талбар үлдсэн. Нийт 3054 нэгж талбар нөлөөлөлд өртөж, бүртгэл судалгаа хийсэн.