БНМАУ, ЗСБНХУ хоорондох улсын хилийг 1977-1978 онд анх газар дээр нь тогтоон тэмдэглэсэн байдаг. Газар дээр нь тогтоон тэмдэглэснийг 1989-1992 онд шалгаж хилийн шугамын дагуу 1:25000-1:50000-ны масштабтай байр зүйн зургийг агаарын зураглалын аргаар гүйцэтгэн хилийн багануудыг геодезийн хэмжилтийн аргаар солбицолжуулсан. Монгол улс, Оросын Холбооны Улсын хил нь Таван Богд уулын оройгоос, Тарваган Дахын овоо хүртэл нийт 3543 км байна гэж тогтоосон. Газар зүйн солбицол болон өндрийн хувьд 1942 оны солбицлын тогтолцоо, Балтийн тэнгийсийн өндрийн тогтолцоотой юм.
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Барилгачдын талбай, Засгийн газрын 12-р байр
+976-1900-0101
+976-11-322683
© 2024. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан