EN

Ойн сан бүхий газар

Ойн сан бүхий газар 14260.3 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 9.1 хувийг эзэлж байна.

Ойн сан бүхий газарт ойгоор бүрхэгдсэн газар 12108.9 мянган га буюу 84.9 хувийг, ой модыг нь огтолсон газар 133.3 мянган га буюу 0.9 хувийг, мод үржүүлгийн газар 66.5 мянган га буюу 0.5 хувийг, ой тэлэн ургах нөөц газар 719.0 мянган га буюу 5.0 хувийг, ойн сангийн бусад газар 1232.5 мянган га буюу 8.6 хувийг тус тус эзэлж байна /Зураг 2.1.4.1/.

                                                      Зураг 2.1.4.1: Ойн сан бүхий газрын эзлэх хувь

Тайлант онд Баянхонгор аймаг 59.9 га, Баян-Өлгий аймаг 698.6 га, Булган аймаг 15.5 га, Дархан-Уул аймаг 52.3 га, Дорноговь аймаг 32.5 га, Дундговь аймаг 93 га, Завхан аймаг 16 га, Орхон аймаг 48.7 га, Өвөрхангай аймаг 74.4 га, Өмнөговь аймаг 1707.4 га, Сүхбаатар аймаг 5 га, Сэлэнгэ аймаг 183.4 га, Төв аймаг 217 га, Увс аймаг 6.5 га, Ховд аймаг 337.6 га, Хэнтий аймаг 1.5 га, Улаанбаатар хот 37 га газрыг тус тус бэлчээрийн газар болон нийтийн эдэлбэрийн газраас шилжүүлэн нэмж бүртгэсэн байна.

Дээш буцах