EN

Газар зохион байгуулалтын төлөвлөлт

 

Газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2023 оны төлөвлөгөө

Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний 2022 оны хэрэгжилт

          Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 384 дүгээр тогтоолоор батлагдсан “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас авч нэгтгэлээ.

Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь нийт 11 зорилтын хүрээнд 98 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Орхон аймгуудын Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө 2022 онд хийгдэж дууссан, Архангай, Говь-Алтай, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Ховд аймгуудын ерөнхий төлөвлөгөө шинэчлэгдэн хийгдэж байна.

2022 онд хэрэгжсэн томоохон ажлуудаас дурьдвал салбарын хэмжээнд Газрын багц хуулийн төслийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн, мөн газрын удирдлагын нэгдсэн системийн үйл ажиллагаа тогтворжуулах, ундны болон ахуйн усан хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хил зааг, дэглэм тогтоох, сумын төв, хөдөөгийн хүн амын ус хангамжийн эх үүсвэрийг шинээр байгуулах, өргөтгөх, шинэчлэх, цэвэрлэх байгууламж шинээр барих, ойжуулалт, ойн зурвас байгуулах зорилтын хэрэгжилт сайн байна.

Харин хөв цөөрөм байгуулах газрын судалгаа хийх, газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах, рашаан сувиллын газрыг тохижуулах, Халх голын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх, их дээд сургуулиудын хотхон байгуулах, нүүлгэн шилжүүлэх, усан цахилгаан станцуудыг байгуулах судалгааны ажлыг эхлүүлэх, усны эх орчмын газар, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, гүний усны тэжээгдлийн муж, ангийн бүс, тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсөн газруудтай давхцалтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газруудын давхцлыг арилгах зэрэг ажлын хэрэгжилт хангалтгүй байна.

2022 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд “Дезерт солар повер вуан” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 30 МВт-ын хүчин чадалтай “Говь” нарны цахилгаан станц, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 15 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц, Архангай аймагт “Ашид бэхи” ХХК цагт 60 м3 зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай бетон зуурмагийн үйлдвэр, Хөвсгөл аймагт "Хүслэнт бүтээмж" ХХК, "Өсөх бетон" ХХК-иуд бетон зуурмагийн үйлдвэр, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “Дэлхийн хүнс“ ХХК өдөрт 15 тн мах боловсруулах хүчин чадал бүхий дулааны аргаар боловсруулалт хийх 4 шат дамжлагатай махны үйлдвэр, "Дээжийн өргөө" ХХК мал нядалгааны үйлдвэрийг тус тус шинээр ашиглалтад оруулсан байна.

Мөн Сүхбаатар аймаг нь “Махны үйлдвэр болон хорио цээрийн байгууламжийн цогцолбор” төслийн хүрээнд “Малын эрүүл бүс, хорио цээрийн байгууламж” баригдах газрыг Асгат сумын 3-р багийн нутагт 3114 га газрыг шийдвэрлэсэн, Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Талын таван өндөр” ХХК хоногт 100 бог, 60 бод төхөөрөх хүчин чадалтай мах боловсруулах, махыг чанах чиглэлийн үйлдвэр 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр байгуулан 20 хүнийг ажлын байраар хангаж, 1000 тн махыг Хятад улсад экспортолсон. Дундговь аймгийн Өндөршил сумын “Азтай маамнууд” ХХК мал төхөөрч, мах ангилах үйлдвэрийн байрыг ашиглалтад оруулж, 50 тн мах бэлтгэсэн байна.

“Монгол Улсын иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын 121 дүгээр тогтоолын хэрэгжилт:

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 121 дүгээр тогтоолоор Улсын хэмжээнд нийт 32392 иргэнд 3967.8 га газрыг өмчлүүлэхээр баталснаас 18448 иргэнд 2102.52 га газрыг өмчлүүлсэн байна. Үүнээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй нийт 4431 иргэнд эзэмшиж байгаа 319.52 га, 14009 иргэнд шинээр 1781.02 га, 8 иргэнд аж ахуйн зориулалтаар үнээр нь 1.98 га газрыг тус тус өмчлүүлсэн байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 3244 иргэнд эзэмшиж байгаа 179 га газрыг өмчлүүлсэн байна. Улсын хэмжээнд Засгийн газрын 121 дүгээр тогтоолын хэрэгжилт 52.9 хувьтай байна.

“Иргэнд 2023 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл:

Монгол Улсын хэмжээнд 2022 онд нийт 29693 иргэнд 3593.20 га газрыг өмчлүүлэхээс 29679 иргэнд 3591.61 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 14 иргэнд 1.59 га газрыг аж ахуйн зориулалтаар тус тус өмчлүүлэхээр төлөвлөсөн байна.

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн нийт 3591.61 га газрын 24 хувийг эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх, 76 хувийг шинээр өмчлүүлэх газар тус тус эзэлж байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 4386 иргэний эзэмшиж буй 255.23 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөсөн байна.

1.10.2. Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний 2022 оны хэрэгжилт, төлөвлөгөө боловсруулах чиглэлээр:

Аймаг, нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.7.4-ын 4-т /Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Архангай, Ховд, Говь-Алтай/  нийт 8 аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахаар тусгагдсан.

            2021-2022 онд орон нутгийн төсвөөр нийслэл, Булган, Баянхонгор, Баян-Өлгий, Орхон аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд бүртгэж оруулсан.

2022-2023 онд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Архангай, Говь-Алтай, Ховд буюу нийт 7 аймгийн ерөнхий төлөвлөгөө олон улсын төсөл, хөтөлбөр болон орон нутгийн санхүүжилтээр тус тус хийгдэж байна.            

Цаашид Өвөрхангай, Говьсүмбэр, Дорноговь, Хөвсгөл, Увс аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх, тодотгох  шаардлага тулгараад байна.

2022 оны байдлаар нийт 9 аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөгөө нь хэрэгжиж байгаа тул  хэрэгжилтийг нэгтгэж гаргаад байна.

Завхан аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийт 33 зорилтот арга хэмжээг дараах байдлаар төлөвлөн хэрэгжүүлсэн байна.

 Үүнд  Хөдөө аж ахуйн газрын төлөвлөлтөд Бэлчээр усжуулалт, ХАА-н зориулалттай хөв цөөрөм, Бэлчээрийн газрыг сайжруулах, хамгаалах арга хэмжээ, бэлчээрийн даацад тохируулах, Эрчимжсэн мал аж ахуй, Хадлангийн газар, Хадлангийн сайжруулах, тариалангийн газрыг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлт, хамгаалах, сайжруулах арга хэмжээ, жимс, жимсгэний  газрыг нэмэгдүүлэх, хамгаалалтын ойн зурвас, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, газар ашиглалтыг сайжруулах, үйлдвэрлэл, уул, уурхайн бүсийн төлөвлөлт, аялал жуулчлалын бүс,  Усны сан бүхий газрын төлөвлөлтөд худаг, рашаан, гол нуур мөрний хамгаалалтын бүсийг тогтоох, Ойн сан бүхий газрын төлөвлөлтөд Шинээр ойжуулах бүс, ойн санг түймрээс хамгаалах, ойн хөнөөлт шавьж өвчинөөс, хамгаалах, ойн хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалах, ойн ашиглалтыг сайжруулах, ойд цэвэрлэгээ хийх, ойн эзэмшлийн төлөвлөлт, ойн ашиглалтын төлөвлөлт, ойн дагалт баялгийг ашиглах, ан агнуурын төлөвлөлт, Зам шугам сүлжээний газрын төлөвлөлтөд төмөр зам тавих, хатуу хучилттай зам тавих, сайжруулсан шороон зам, шугам сүлжээний төлөвлөлт, холбооны шугам, Тусгай хэрэгцээний газрын төлөвлөлтөд улсын тусгай хамгаалалтад авах, аймгийн тусгай хамгаалалтад авах, орон нутгийн тусгай хамгаалалтад авах арга хэмжээг тус тус хэрэгжүүлсэн байна.

            Дархан-Уул аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийт 3  зорилтот арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн байна. Үүнд Үйлдвэрийн бүсэд, Усны сан бүхий газарт, Хөдөө аж ахуйн газарт арга хэмжээг тус тус хэрэгжүүлсэн байна.

Дорноговь аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийт 7 зорилтот арга хэмжээг дараах байдлаар төлөвлөн хэрэгжүүлсэн байна. Үүнд: Бэлчээрийн газрын нөөц, нөхцлийн төлөвлөлтөд бэлчээрийн усан хангамжийн бэлчээрийг усжуулах,  тариалангийн газрын ашиглалт, хамгаалалтын менежментийн төлөвлөгөөнд хүн амын төмс, ногооны хэрэгцээг хангахад төлөвлөлт, нийтийн зориулалттай орон сууцны бүс, уул уурхайн олбортоос доройтсон газруудад газар сайжруулах, нөхөн сэргээх арга хэмжээ, төмөр  замын газрын барьсан, улсын чанартай авто зам аймгийн төвтэй холбосон, орон нутгийн авто, зам, улсын тусгай хамгаалалттай газар нийт 3 байршилд, усны сан бүхий газарт 2 арга хэмжээг тус тус хэрэгжүүлсэн байна.

Дундговь аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийт 25 зорилтот арга хэмжээг дараах байдлаар төлөвлөн хэрэгжүүлсэн байна. Үүнд: Хөдөө аж ахуйн газрын ангиллын бүсүүд түүний нөөц нөхцөлийн төлөвлөлт аймгийн хэмжээнд нийт 310 бэлчээр ашиглах хэсгийг байгуулсан, бэлчээр усжуулалтыг нэмэгдүүлэх 3366682.7 га, шинээр 110 гаргасан байна, нийт 61 худгийг засварласан, мал угаалгын 43 цэг, мал угаалгын 12 цэгийг засварласан, бэлчээр сайжруулах хамгаалах ажлын хүрээнд үлийн цагаан огтонтой тэмцэх арга хэмжээ, эрчимжсэн мал аж ахуй, функциональ бүс, үйлдвэрлэлийн бүс, хүнсний үйлдвэр 7, мал нядалгаа, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр 3, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын бүс, амралтын рашаан сувилал аялал жуулчлалын бааз 11 байршилд, уул уурхайн нөхөн сэргээлт 15 сум 609.6 га, Зам шугам, сүлжээний газрын төлөвлөлт 3 байршилд, уул уурхайн хөгжлийг дэмжих чиглэлээр авто замыг засварлах, шинээр гүүр барьсан, сэргээгдэх эрчим хүчний станц, холбоо мэдээлэл дамжуулах хүлээн авах станц, ойн сангийн төлөвлөлтөд ойн газрыг ойжуулах, хөв цөөрөм байгуулах 10 байршилд, булгийн эхийг хамгаалах, улсын тусгай хамгаалалтад 2 байршил, аймгийн тусгай хамгаалалтад 3 байршил, сумын тусгай хамгаалалтад 17 байршилд тус тус хэрэгжүүлсэн байна.

Төв аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийт 33 зорилтот арга хэмжээг дараах байдлаар төлөвлөн хэрэгжүүлсэн байна.

Үүнд: Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулсан, сумдын төвийн суурьшлийн тэг гортигийг тэлэх арга хэмжээг зохион байгуулах,  “Атрын III- IV аян”-ыг үргэлжлүүлэн тариалангийн газрыг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулж, тогтвортой газар тариаланг хөгжүүлэх, тариалангийн газарт учирсан хохирлыг нөхөн сэргээх арга хэмжээ авах ойн зурвас, тариалангийн атаршсан газрыг хөрс боловсруулалт, үр суулгалтын аргаар нөхөн сэргээх, Бэлчээр ашиглалтын менежментийг сайжруулах, бэлчээрт учирсан хохирлыг нөхөн сэргээх арга хэмжээг зохион байгуулах, элсний нүүлтээс хамгаалах зорилгоор таримал бэлчээр бий болгох ажлыг судлаж хэрэгжүүлэх, бэлчээр усжуулалтыг гүний усны нөөцөд тулгуурлан нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллах, хадлан, тэжээл бэлтгэлийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлого хэрэгжүүлэх, цэвэр ба эрлийз үхрийн тоог нэмэгдүүлэх, тариалангийн бүс нутагт цэвэр ба эрлийз үхрийн тоог нэмэгдүүлж, тариалангийн бүстэй хоршсон эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, сумын төв, суурин газрын ойролцоо ногоон бүс байгуулах, ерөнхий боловсролын сургуулийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд газрын асуудлыг шийдвэрлэх, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд газрын асуудлыг шийдвэрлэх, Хөшгийн хөндийд хөнгөн үйлдвэрийн чөлөөт бүс байгуулах, нийгэм, эдийн засгийн хэрэгцээт байдалд нийцсэн хөнгөн, хүнсний үйлдвэр байгуулах газар зохион байгуулалт хийх, Улсын болон орон нутгийн чанартай замын бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах, Улсын болон орон нутгийн чанартай замын бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах, Улсын болон орон нутгийн чанартай замын бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах, ХАА-н хөгжлийг дэмжих чиглэлээр баригдах шаардлагатай авто замын трассыг тогтоон, бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах, сумын төвийн автозам, дэд бүтцийг шинэчлэн сайжруулж, шинээр гудамж, зам талбай бий болгох, Улсын чанартай авто зам дагуу зорчигч, тээвэрчдийг ая тухтай байдлыг хангах авто тээврийн үйлчилгээний цогцолбор байгуулах, цахилгааны бие даасан эх үүсвэрүүдийг бий болгох цахилгаан станц байгуулах, шинээр бий болж буй суурьшлуудад цахилгааны эх үүсвэр, өргөтгөл, шугам сүлжээг үе шаттайгаар байгуулах, сумын төвийн дэд бүтцийн шугам сүлжээг мэдээллийн санд бүрэн оруулах, шинээр хийгдэх цэвэрлэх байгууламжийн газрын асуудлыг шийдвэрлэх, сумын төвийн суурьшлын бүсийн үерт өртөж болзошгүй газруудад хамгаалах арга хэмжээ авах, уул уурхайн ашиглалтын лицензийн талбайг мэдээллийн санд бүртгэх болон бусад үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, аялал жуулчлал, амралт, рашаан сувилалын газруудыг шинээр байгуулах, ойжуулах, ойг хамгаалах, шинээр хөв цөөрөм байгуулах, Монгол орны экологийн бүс нутгийн үнэлгээгээр сонгогдсон газруудыг аймаг, орон нутгийн хамгаалалтад авах арга хэмжээг зохион байгуулах ажлуудыг тус тус хэрэгжүүлсэн байна.

Хөвсгөл аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийт 9 зорилтот арга хэмжээг дараах байдлаар төлөвлөн хэрэгжүүлсэн байна.

Үүнд:  Доройтсон бэлчээрийн газарт авах арга хэмжээ, тариалангийн газрын ашиглалт хамгаалалтын төлөвлөгөө: хөрсийг салхины элэгдэл эвдрэлээс хамгаалах арга хэмжээ, хөрсийг усны элэгдэл эвдрэлээс хамгаалах, тариалангийн талбайд тархсан хог ургамал, хортон шавьж, мэрэгчидтэй тэмцэх, цэвэрлэх байгууламж, байгалийн аясаар болон зориудаар ойжуулж нөхөн сэргээх талбайн хэмжээ болон өөрийн хөрөнгөөр хийх ойжуулалтын хэмжээг нэмэгдүүлнэ, цөлжилт, бэлчээрийн доройтолд ихээр өртөж буй сумдыг "Ногоон хэрэм үндэсний хөтөлбөр"-т хамруулна, үерээс хамгаалах далан,ү, ахуйн хэрэглээнд ус ашиглалт, хамгаалалтыг сайжруулах арга хэмжээ, усны сан бүхий газрын талхагдал доройтлыг бууруулах, аймгийн хэмжээнд зохион байгуулж буй аялал жуулчлалын арга хэмжээг тус тус хэрэгжүүлсэн байна.

Увс аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийт 6 зорилтот арга хэмжээг дараах байдлаар төлөвлөн хэрэгжүүлсэн байна.

 Үүнд: Аймгийн хэмжээнд гэр хорооллын газрыг 81.05 га-аар, барилгажсан хэсгийн талбайг 104.43 га, шинээр нэмэгдүүлэх 105.43га барилгажсан талбайн 17.046 га-г нь дуудлага худалдаа, аялал   жуулчлалын бааз-амралтын газрын хосолмол хэлбэрээс гадна спорт, ан агнуурын болон жуулчлалын замналуудын зангилаа газруудад жуулчдыг тав тухтай амраах жуулчлалын бааз газрууд байгуулах, аймгийн хэмжээнд  төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний зориулалтаар  иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, бэлчээрийн менежментийн бүсүүд, тэдгээрийн нөөц нөхцлийн төлөвлөлт, усны сангийн газрыг хамгаалах сайжруулах арга хэмжээ, ойн сангийн газрыг ашиглах, хамгаалах арга хэмжээ, аймгийн хэмжээнд байгалийн унаган төрх, тэнцвэрт байдлыг  хадгалан, хамгаалах, арга хэмжээг аймгийн хэмжээнд байгалийн унаган төрх, тэнцвэрт байдлыг хадлалах, хамгаалах, арга хэмжээ төлөвлөн орон нутгийн тусгай хэрэгцээнд авах арга хэмжээг газар нутгийн сүлжээнд тус тус хэрэгжүүлсэн байна.

Өмнөговь аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийт 46 зорилтот арга хэмжээг дараах байдлаар төлөвлөн хэрэгжүүлсэн байна.

Үүнд: Хөдөө аж ахуйн газрын төлөвлөгөө доройтсон бэлчээрийн газарт авах арга хэмжээ /245,2 мянган га бэлчээрийг малын хөлөөс чөлөөлөх, бэлчээр усжуулах, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, тариалангийн газрын ашиглалт хамгаалалтын төлөвлөгөөнд хөрсийг салхины элэгдэл эвдрэлээс хамгаалах, хөрсийг усны элэгдэл эвдрэлээс хамгаалах, тариалангийн талбайд тархсан хог ургамал, хортон шавьж, мэрэгчидтэй тэмцэх, хүлэмжийн аж ахуй эрхлэх, хүн амын суурьшлын бүс нутгийн төлөвлөлтөд хүн амын суурьшлын бүс нутгийн төлөвлөлт, амралт зугаалгын бүс, цэвэрлэх байгууламж, суурьшлын буюу орон сууц, олон нийтийн бүс, үйлдвэрийн бүс, гудамж зам тээвэр, дэд бүтэцийн бүс, хогийн цэг, газар нөхөн сэргээх, өмчлүүлэх газар, онгоцны буудал, үерээс хамгаалах, далан, зам, шугам сүлжээний газрын төлөвлөлт 10 байршилд, төмөр замын газрын төлөвлөгөө 2 байршилд, шугам сүлжээний газрын төлөвлөлт, ойн сан бүхий газрын төлөвлөлт, усны сан бүхий газрын төлөвлөлт, аялал жуулчлал, амралт, зугаалгын бүс нутгийн төлөвлөлт 3 байршилд, тусгай хэрэгцээнй газрын төлөвлөлт, уул уурхайн үйлдвэрлэлийн хөгжлийн төлөвлөлтөд цахилгаан станц барих, зэсийн баяжуулах үйлдвэр, бичил уурхайн газрыг тус  тус хэрэгжүүлсэн байна.

Говьсүмбэр аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийт 6 зорилтот арга хэмжээг дараах байдлаар төлөвлөн хэрэгжүүлсэн байна.

 Үүнд Тариалангийн зориулалтаар газар олгох асуудлыг зохион байгуулах, орон нутгийн малчид өөрсдийн хэрэгцээнд хадлан авах, сумдын малчдын бэлчээрийг чөлөөлөх, амраах ажлыг зохион байгуулна, аймаг, сумын төвд байгаа малыг эрчимжсэн мал аж ахуйн бүсэд нүүлгэх ажлыг зохион байгуулна, малчдад өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулна, хүнд, хөнгөн, хүнсний үйлдвэрийн бүсийн, амралт, рашаан сувилал, аялал жуулчлалын газар, Баянтал, Шивээговь сумдын замыг төлөвлөх, мал тууврын замыг баталгаажуулах, эрчим хүчний шугамын зориулалтаар, гадаргын усыг хамгаалалтанд авах ажлыг зохион байгуулсан, булаг, шандын орчныг цэвэрлэж, тохижуулсан, орон нутгийн хамгаалалтанд газар авч, түүнийг газрыг нэгдсэн бүртгэлд оруулсан, сумдын төв суурин газар, бэлчээрийг хамгаалах ажлыг тус тус хэрэгжүүлсэн байна.

 

1.10.3. Газар зохион байгуулалтын 2022 оны тухайн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2023 оны төлөвлөгөө

           

Улсын хэмжээнд нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газрын нэгдмэл сангийн ангиллын газарт нийтдээ 99353 байршилд 4965.05 мянган га газар төлөвлөснөөс жилийн эцсийн байдлаар нийт 48424 байршилд 4258.89 мянган га газрыг өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулах, хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.

Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн цахим системээс 2022 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэн үзэхэд Говьсүмбэр аймаг 90.82 хувь, Хэнтий аймаг 80.19 хувь, Булган аймаг 71.08 хувь, Хөвсгөл аймаг 69.76 хувь, Дорноговь аймаг 69.31 хувь, Завхан аймаг 68.66 хувь,  Дархан-Уул аймаг 67.2 хувь, Дундговь аймаг 67.07 хувь, Сэлэнгэ аймаг 66.84 хувь, Говь-Алтай аймаг 65.65 хувь, Увс аймаг 58.03 хувь, Орхон аймаг 52.41 хувьтайгаар төлөвлөсөн арга хэмжээгээ хэрэгжүүлсэн байна.

Харин Өмнөговь аймаг 18.13 хувь, Дорнод аймаг 26.23 хувь, Баян-Өлгий аймаг 28.09 хувь, Сүхбаатар аймаг 33.83, Архангай аймаг 37.67 хувь, Төв аймаг 42.85 хувь, Баянхонгор аймаг 44.22 хувь, Өвөрханай аймаг 44.44 хувь, Ховд аймаг 46.24 хувь, нийслэлийн хэмжээнд 48.7 хувьтай хэрэгжүүлсэн байна.

Хот, тосгон, бусад суурины газар

Улсын хэмжээнд нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд хот, тосгон, бусад суурины ангиллын газарт нийт 82159 байршилд 139.01 мянган га газрыг төлөвлөснөөс жилийн эцсийн байдлаар нийт 39175 байршилд 107.83 мянган га газрыг өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулж, хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.

Хүснэгт 1.10.3.4. Хот, тосгон, бусад суурины газрын 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт /аймаг, нийслэлээр/:

Дээрх хүснэгтээс үзэхэд Говьсүмбэр аймаг 92.36 хувь, Хэнтий аймаг 78.12 хувь, Завхан аймаг 76.93 хувь, Булган аймаг 72.58 хувь, Дархан-Уул аймаг 69.84 хувь, Сэлэнгэ аймаг 68.44 хувь, Дундговь аймаг 65.01 хувь, Хөвсгөл аймаг 62.28 хувь, Увс аймаг 60.7 хувь, Дорноговь аймаг 60.67 хувь, Орхон аймаг 52.26 хувиар газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөгөө хангалттай сайн биелүүлсэн байна.

Харин Өмнөговь аймгийн хэмжээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тус ангиллын газар 13.87 хувьтай хэрэгжсэн байх бөгөөд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх, гэр, орон сууцны хашааны зориулалтаар эзэмшүүлэх газрын биелэлт хангалтгүй, Дорнод аймаг 23.51 хувьтай хэрэгжүүлсэн бөгөөд орон сууцны зориулалтаар олгох газар, худалдаа үйлчилгээний зориулалтаар олгох газар, ухагдаж эвдэрсэн газрыг эргүүлэн дарж булах арга хэмжээнүүд хэрэгжээгүй нь байна.

Зураг 1.10.3.3. Хот, тосгон, бусад суурины газрын 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт, /байршлын тоогоор/

Зураг 1.10.3.4. Хот, тосгон бусад суурины газрын 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт /газрын хэмжээгээр, га-гаар/

Дээш буцах