EN

Газар хамгаалах, нөхөн сэргээх ажил

 ГАЗАР ХАМГААЛАХ НӨХӨН СЭРГЭЭХ

21 аймаг, нийслэлээс ирүүлсэн 2022 оны “Газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний тайлан”-г ГТ-7 маягтаар хүлээн авч, улсын хэмжээнд нэгтгэн дүгнэв.

2022 онд улсын хэмжээнд нийт 1’546’483 га газарт хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг авсан бөгөөд өмнө оны дүнгээс 1’711’032.1 га талбайгаар бага байна. Үүнийг дотор нь ангилан үзвэл тариалангийн 106’258.1 га, бэлчээр ба бусад өвслөг ургамал газрын 1’351’896.8 га, хот тосгон, бусад суурин газрын 15’685.8 га, ойн сан бүхий газрын 55’773.2 га, усны сан бүхий газрын 14’841.3 га газарт хамгаалах арга хэмжээг авсан бол 2’027.8 га газрыг уурхайн эдэлбэр газарт нөхөн сэргээх арга хэмжээг авсан байна. /Зураг 1/

                                                                                    Зураг 1. Газар хамгаалах арга хэмжээ

ТАРИАЛАНГИЙН ГАЗАР

Тариалангийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний тайланг олон наст ургамал тарьсан, зурваслан тариалсан, ойн зурвасаар хамгаалагдсан, химийн бордоогоор бордсон, шим ба эрдэс бордоогоор бордсон, хортон шавьж, мэрэгчдийн хөнөөлтэй тэмцсэн гэсэн 6 үзүүлэлтээр гаргадаг.

Улсын хэмжээнд нийт 106’258.1 га тариалангийн талбайд хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авсан нь нийт талбайн 6.87 хувийг эзэлж байна. Энэ нь урьд оныхоос 25’028 га талбайгаар бага байна.

Тариалангийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авсан газрын дийлэнх хэсгийг шим ба эрдэс бордоогоор бордсон талбай 43’458.9 га буюу 40.9%, хортон шавьж, мэрэгчдийн хөнөөлтэй тэмцсэн талбай 43’227.3 га буюу тариалангийн газрын ангиллын 40.68%, химийн бордоогоор бордсон талбай 12’554.4 га буюу 11.4 % эзэлж байна. /Зураг 2.6.1/

                Зураг 2.6.1. Хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авсан тариалангийн газар, га-аар

 БЭЛЧЭЭРИЙН ГАЗАР

Бэлчээрийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний тайланг элсний нүүлтээс хамгаалсан, тордон сайжруулсан, хортон шавьж, мэрэгчдийн хөнөөлтэй тэмцсэн, хог хаягдлаас цэвэрлэсэн, даацыг зохицуулсан, ашиглалтаас чөлөөлсөн, сэлгэж ашигласан гэсэн 7 үзүүлэлтээр гаргадаг.

Улсын хэмжээнд нийт 1’351’896.8 га бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авсан нь нийт талбайн 87.4 хувийг эзэлж байна. Энэ нь урьд оныхоос 1’387’784.3 га талбайгаар бага байна.

Бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авсан газрын дийлэнх хэсгийг сэлгэж ашигласан талбай 705’634.8 га буюу бэлчээрийн газрын ангиллын 52.2%, хортон шавьж, мэрэгчдийн хөнөөлтэй тэмцсэн талбай 245’734.1 га буюу 18.8%, даацыг тохируулсан 210’521 га буюу 15.5%, хог хаягдлаас цэвэрлэсэн 86’081 га буюу 6.3%-ийг тус тус эзэлж байна. /Зураг 2.6.2/

                    Зураг 2.6.2. Хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авсан бэлчээрийн газар, га-аар

ХОТ ТОСГОН, БУСАД СУУРИНЫ ГАЗАР

Хот, тосгон, бусад суурины газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний тайланг хөрсжүүлж зүлэгжүүлсэн, мод бут сөөг тарьсан, далан хаалтаар хамгаалсан, нүх, гуу жалгыг тэгшилж янзалсан, ахуйн хог хаягдлаас цэвэрлэсэн, үйлдвэрийн хог хаягдлаас цэвэрлэсэн, элсний нүүлтээс хамгаалсан, химийн болон цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн гэсэн 8 үзүүлэлтээр гаргадаг.

Улсын хэмжээнд нийт 15’685.8 га хот, тосгон, бусад суурины газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авсан нь нийт талбайн 1.9 хувийг эзэлж байна. Энэ нь урьд оныхоос 14’317.1 га талбайгаар бага байна.

Хот, тосгон, бусад суурины газарт хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авсан газрын дийлэнх хэсгийг ахуйн хог хаягдлыг цэвэрлэсэн талбай 14’320.4 га буюу хот тосгоны ангиллын газрын 91.3%, мод бут, сөөг тарьсан талбай 781 га буюу 4.98%, нүх, гуу жалгыг тэгшилж янзалсан 563.8 га буюу 3.59 %-ийг тус тус эзэлж байна. /Зураг 2.6.3/

          Зураг 2.6.3. Хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авсан хот тосгон, суурин  газар, га-аар

 

ОЙН САН БҮХИЙ ГАЗАР

Ойн сан бүхий газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний тайланг ойн цэвэрлэгээ хийсэн, өвчин хортон шавьжтай тэмцэх арга хэмжээ авсан, мод бут сөөг шинээр тарьсан, нөхөн суулгалт хийсэн гэсэн 3 үзүүлэлтээр гаргадаг.

Улсын хэмжээнд нийт 55’773.2 га ойн сан бүхий газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авсан нь нийт талбайн 3.61 хувийг эзэлж байна. Энэ нь урьд оныхоос 5’735.8 га талбайгаар бага байна.

Ойн сан бүхий газарт хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авсан газрын дийлэнх хэсгийг өвчин, хортон шавьжтай тэмцэх арга хэмжээ авсан талбай 47’304 га буюу ойн сангийн ангиллын 84.8%, мод, бут, сөөг, шинээр тарьсан, нөхөн суулгалт хийсэн талбай 6’495.6 га буюу эзэлж 11.6 %, ойн цэвэрлэгээ хийсэн талбай 1’973 га буюу 3.5%-ийг тус тус эзэлж байна. /Зураг 2.6.4/

                  Зураг 2.6.4. Хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авсан ойн сан бүхий газар, га-аар

УСНЫ САН БҮХИЙ ГАЗАР

Усны сан бүхий газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний тайланг ус, усан орчныг цэвэрлэх, цэвэршүүлэх арга хэмжээ авсан, усны эх булаг, эрэг орчмын газрын хөрсийг цэвэрлэх, хамгаалах арга хэмжээ авсан, усны үер, эвдрэлээс хамгаалах арга хэмжээ авсан гэсэн 3 үзүүлэлтээр гаргадаг.

Улсын хэмжээнд нийт 14’841.3 га усны сан бүхий газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авсан нь нийт талбайн 3.7 хувийг эзэлж байна. Энэ нь урьд оныхоос 43’759.3 га талбайгаар буурсан байна.

Усны сан бүхий газарт хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авсан газрын дийлэнх хэсгийг усны эх булаг, эрэг орчмын газрын хөрсийг цэвэрлэх, хамгаалах арга хэмжээ авсан 14’404.9 га буюу усан сангийн ангиллын газрын 97%, ус, усан орчныг цэвэрлэх, цэвэршүүлэх арга хэмжээ авсан талбай 434.6 га буюу 2.9%, усны үер, эвдрэлээс хамгалах арга хэмжээ авсан 1.8 га буюу 0.01%-ийг тус тус эзэлж байна. /Зураг 2.6.5/

              Зураг 2.6.5. Хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авсан усны сан бүхий газар, га-аар

 УУРХАЙН ЭДЭЛБЭР ГАЗАР

Уул уурхайн ашиглалтын явцад ухагдаж эвдэрсэн 2’027.8 га газарт хамгаалалтын арга хэмжээ авснаас ухагдаж эвдэрсэн газрыг эргүүлэн дарж булсан 1’629.6 га талбай, дарж булсан талбайг хөрсжүүлж ургамалжуулсан /биологийн нөхөн сэргээлт хийсэн/ 397.4 га, эвдрэлд өртсөн голын эрэг хавийн газрыг сэргээсэн /гольдролыг буцааж хэвэнд нь оруулсан/ 0.8 га талбай байна. /Зураг 2.6.6/

             Зураг 2.6.6. Хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авсан уурхайн эдэлбэр газар, га-аар

 

2022 оны мэдээгээр Төв, Дорноговь, Булган, Баянхонгор, Өмнөговь, Дархан-Уул, аймгууд уурхайн эдэлбэр газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ хамгийн их авч ажилласан байна.

Дээш буцах