EN

Зам, шугам сүлжээний газар

Зам, шугам сүлжээний газар 836.0 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 0.5 хувийг эзэлж байгаа бөгөөд 2021 оны тайлангийн дүнтэй харьцуулахад 358.8 га-гаар нэмэгдсэн байна /Хүснэгт 2.1.3.1/.

Зам, шугам сүлжээний газарт авто замын газар 331.2 мянган га буюу 39.6 хувийг, төмөр замын газар 35.7 мянган га буюу 4.3 хувийг, агаарын тээврийн газар 9.7 мянган га буюу 1.2 хувийг, шугам сүлжээний газар 459.5 мянган га буюу 55.0 хувийг тус тус эзэлж байна /Зураг 2.1.3.1/.

                         Зураг 2.1.3.1: Зам, шугам сүлжээний газрын эзлэх хувь

Улсын хэмжээнд тайлант онд авто замын газар 559.5 га, төмөр замын газар 31.0 га, шугам, сүлжээний газар 358213.2 га-аар нэмэгдсэн байна. Агаарын тээврийн газар нь Хөвсгөл аймагт 23.9 га, Сэлэнгэ аймагт 35.6 га, Баян-Өлгий аймагт 38.9 га-аар нэмэгдсэн байх бөгөөд тайлант онд шугам, сүлжээний газарт томоохон өөрчлөлт орсон нь Дундговь аймгийн Адаацаг, Сайнцагаан,  Дэлгэрцогт, Дэрэн, Гурвансайхан сумдад “Ю Пи Си Мандалговь Энержи” ХХК салхин сэнсний зориулалтаар 354643.9 га газрыг ашиглах эрхээр олгон бүртгэсэн байна.

Дээш буцах