EN

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН КАДАСТРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХТЭЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД

        Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 191 дүгээр тушаалаар “Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг хуулийн этгээдэд олгох, тэдгээрт хяналт тавих” журам шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн дотор гэрээгээ шинэчлэн байгуулна уу.

          Гэрээгээ шинэчлэн байгуулахдаа дээрх журмын 2, 3 дугаар хавсралтад дурьдсан мэдээллүүд болон байгууллагын албан хаяг, утас, цахим шуудангийн хаягийг сүүлийн байдлаар шинэчлэн албан бичгээр болон monitoring.report@gazar.gov.mn цахим хаягт CompanyName2020”.exl хэлбэрээр ирүүлнэ үү.

Дээш буцах