EN

ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЖИЛТНЫ ӨДРИЙГ УГТАН ҮЙЛ АЖИЛЛАГААГААРАА ТЭРГҮҮЛСЭН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

      Засгийн газрын 2019 оны 325 дугаар тогтоолоор батлагдсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”, “Хот байгуулалтын мэдээллийн сангийн журам” -ыг хэрэгжүүлэх, Монгол Улсад хаягийн мэдээллийн систем болон хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан байгуулахад шаардлагатай өгөгдөл, мэдээллийг бэлтгэх, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2020 оны А/73 дугаар тушаалын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд уралдааны зорилго оршино.

          Энэхүү уралдаанд 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /330 сумын газрын даамал/ хамрагдана.

        Удирдамжийн дагуу 2020 оны 04 дүгээр сард багтааж ажлыг гүйцэтгэж, тайланг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хүргүүлэх, 2020 оны 05 дугаар сарын 08-нд багтаан дүгнэнэ.

          Удирдамжийг эндээс татаж харна уу.

Дээш буцах