ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ
1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь “Хаягийн мэдээллийн систем байгуулах” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээ авах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Хаягийн мэдээллийн систем байгуулах” ажлын хүрээнд хийгдэж байгаа 3 багц ажилд захиалагчийн техникийн хяналт хийнэ. Үүнд:
Багц 1 |
Улаанбаатар хот, Төв, Булган аймгийн нутаг дэвсгэрт байрлах хүн ам суурьшсан 9 байрлалд 1:1000-ны масштабтай байр зүйн болон хаягийн зураг зохиох, мэдээллийн сан бүрдүүлэх; |
Багц 2 |
Улсын хэмжээнд хаягийн мэдээллийн нэгдсэн системийг байгуулах, олон нийтэд үйлчилгээ үзүүлэх; |
Багц 3 |
Улсын хэмжээнд замчлах системд шаардлагатай өгөгдөл бэлтгэх, өгөгдлийн сан бүрдүүлэх; |
Дээр дурьдсан ажлуудад зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээд 1 буюу хэд хэдэн багцад оролцохоор мэдүүлэг ирүүлж болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
Ø Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
Ø Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар /зөвхөн багц 1-д/;
Ø Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт;
Ø Татварын Ерөнхий газрын лавлагаа ;
Ø Сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт /хугацаа, байршил, захиалагч/;
Ø Удирдах болон инженер техникийн ажилтдын боловсрол, мэдлэг, мэргэжлийн ур чадвар;
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 08.30-17.30 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2020.10.09-ний өдрийн 08.30-17.30 цагт ирүүлнэ үү.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Барилгачдын талбай,
Засгийн газрын XII байр, 215а тоот,
Б.Амарзаяа, утас: 262381, факс: 322683