ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь хот тосгон, бусад суурин газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээгээр Нийслэлийн 8 дүүргийн 97 хорооны (Багануур дүүргээс бусад) хот суурин газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлыг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэнэ.
Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээд нь Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх мэргэжлийн байгууллагын эрхтэй байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна. Мөн дараах нэмэлт мэдээллийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ;
- Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх мэргэжлийн байгууллагын гэрчилгээний хуулбар (хүчинтэй хугацаа 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүчинтэй байх);
- Үндсэн мэргэжилтнүүдийн боловсрол, мэргэжлийн ур чадварыг харуулсан нотлох баримт
- Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт (ажлын нэр, хугацаа, өртөг, захиалагчийн нэр)
- Ажилд ашиглах багаж хэрэгсэл, хамтарч ажиллах лабораторын мэдээлэл
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 03 дугаар сарын 11-нээс 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрүүдэд 09-17 цагийн хооронд авч болох бөгөөд холбогдох материалыг дор дурдсан хаягаар 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Барилгачдын талбай-3, Засгийн газрын XII байр,
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар,
1 давхар, 108 тоот, утас: 263676