EN

ЗӨВЛӨХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь Монгол Улсын Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-д захиалагчийн хяналт хийж, санал, шүүмж өгч, дүгнэлт гаргах ажилд дараах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:

-     Хөгжлийн бодлого, эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт, хөдөлмөрлөх хүчний нөөцийн чиглэлээр;

-     Хүнсний хангамж,  хөдөө, аж ахуйн бодлогын чиглэлээр;

-     Хөгжлийн бодлого, нийгмийн хөгжлийн төлөвлөлт, хүн ам зүйн бодлогын чиглэлээр;

-     Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, стратегийн бодлогын чиглэлээр.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхолтой хувь хүн нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

-     Зөвлөх нь дээрх чиглэлээр эрдэмтэн  судлаач, зөвлөх, мэргэшсэн зэрэгтэй байна;

-     Зөвлөх нь холбогдох чиглэлийн мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан туршлагатай байна;

-     Зөвлөх нь холбогдох чиглэлээр 5-аас дээш судалгаа шинжилгээний төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай байна.

Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүн нь дараах мэдээллийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

-     Өөрийн товч танилцуулга

-     Боловсрол, мэргэжил, мэргэшлийн ур чадварыг харуулсан нотлох баримт;

-     Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт (ажлын нэр, хугацаа, захиалагчийн нэр);

-     Хэвлүүлсэн судалгааны ажлын жагсаалт.

 

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ноос 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд 09-15 цагийн хооронд авч болох бөгөөд холбогдох материалыг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө monurban.agent@gmail.com цахим шуудан эсхүл дор дурдсан хаягаар  ирүүлнэ үү.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Барилгачдын талбай-3, Засгийн газрын XII байр,

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар,

2 давхар, 206 тоот, утас: 7000-3959

Дээш буцах