“ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН ХИЛИЙН ЦЭСИЙН ЗУРГИЙГ ХАДГАЛАХ, АШИГЛАХ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ТУСГАХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
“Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн зургийг хадгалах, ашиглах, өөрчлөлтийг тусгах журам”-ыг Барилга, хот байгуулалтын сайдын (хуучин нэрээр) 2020 оны 10 дугаар тушаалын хавсралтаар баталсан байдаг.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 294 дүгээр тогтоолын 1.2 дахь хэсэгт “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулах шийдвэр гарсан.
Мөн Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Хилийн цэсийн, газар усны нэрийн болон газрын сангийн зургийг хадгалах, ашиглах, тэдгээрт орсон өөрчлөлтийг тусгах журмыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно” гэж заасны дагуу журмын төслийг шинэчлэн боловсрууллаа.
Журмын төсөлтэй холбоотой саналаа доорх хаягаар ирүүлнэ үү.
Газар зохион байгуулалтын мэргэжилтэн С.Өлзийбуян
Утас: 70003959
Имэйл: ulziibuyan.s@gazar.gov.mn
Хугацаа: 2025.11.07

